logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Fitch: 2024 онд Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах ч энэ процесс маш удаан байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 10 15:30
    253

    Зургийг: Matt Lloyd/Bloomberg

    “2024 онд бодлогын хүү буурах ч процесс удаан байх төлөвтэй” гэж “Fitch Ratings” шинэ тайландаа онцоллоо. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 2.1 хувь байна гэж үзсэн байна.

    Мөнгөний бодлогыг чангаруулсны нөлөө дэлхийн эдийн засагт хараахан бүрэн мэдрэгдээгүй байна гэж “Fitch Ratings” үзэж байгаа аж.

    Үүний зэрэгцээ БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж байгаатай холбоотойгоор 2024 оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сул байна гэж үзсэн байна.

    Өөрөөр хэлбэл “Fitch Ratings” 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 нэгж хувиар өсгөсөн ч трендээс доогуур буюу 2.1 хувтай байна гэж таамаглажээ. Мөн томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ 2024 оноос эхлэн бууруулах хүлээлттэй байгаа ч яарахгүй гэдгийг онцолсон байна.

    11-2.JPG

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хувьд бодлогын хүүгээ энэ сард нэг удаа өсгөж, ирэх долоодугаар сар хүртэл энэ түвшиндээ хадгална гэж үзэж байгаа аж. Цаашлаад 2024 оны эцэс хүртэл 100 суурь нэгжээр бууруулах төлөвтэй гэж үзжээ.

    Түүнчлэн “Fitch Ratings” 2025 оны дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө бууруулж, 2.5 хувь болгосон байна. Мөнгөний бодлогыг бууруулах процесс энэ үед эхэлсэн байх ч өсөлт сул хэвээр байна гэж таамаглаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих