logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    БНХАУ-ын гангийн эрэлт сэргэх хүлээлт бий болсноор төмрийн хүдрийн үнэ өслөө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 20 16:40
    249

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ тонн нь 107 ам.доллар орчимд хэлбэлзэж байна

    БНХАУ-ын гангийн эрэлт сэргэх хүлээлт бий болж, төмрийн хүдрийн үнэ хоёр дахь өдрөө дараалан өслөө. Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ өсөж, тонн нь 107 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

    БНХАУ өнгөрсөн сараас эдийн засагт нь хамгийн их хүндрэл дагуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих зорилготой багц арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал: ипотекийн зээлтэй холбоотой зохицуулалтаа сулруулж, зарагдаагүй орон сууцыг худалдан авахад нь орон нутгийн засаг захиргаануудад дэмжлэг үзүүлж байгаа аж.

    “China Industrial Futures”-ийн шинжээчийн мэдээлснээр БНХАУ-ын эрх баригчид  мужуудын гангийн гарцыг хязгаарлаж магадгүй байна. Хэдий тийм боловч эрчим хүчний үнэ өндөр байгаагаас гангийн үйлдвэрүүд аль хэдийн гарцаа танаж эхэлжээ.

    Cэтгэгдэл бичих