logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Fitch Ratings: 2025 он гэхэд Азийн аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 20 16:30
    429

    Зургийг: Valeria Mongelli/Bloomberg

    Тайланд улсыг зорих гадаад жуулчдын тоо 37 хувиар өсөж, 16.2 сая хүрээд байна

    Ирэх оны эхний хагаст Азид аялал жуулчлал цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрч, эрчимжих төлөвтэй байгааг “Fitch Ratings” тооцооллоо. Валютын ханш суларч, Засгийн газраас  бодлогууд хэрэгжүүлж, хятадаас гадагш чиглэсэн аялал эрчимтэй өсөж байгаа нь үүнд голлон нөлөөлөхөөр байна.

    Цар тахлын дараа Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн бусад бүсээс харьцангуй удаан өсөлттэй байсан юм. Ойрх Дорнод, Африк, Европ, Америк тивээр аялж буй жуулчдын тоо энэ оны эхний хагас гэхэд зарим газар цар тахлын өмнөх үеийн түвшнийг давж, зарим газар давахад тун ойртсоныг тус тайлан харуулж байна.

    Азийн бүсээс Тайланд улсыг зорих гадаад  жуулчдын тоо оны эхний таван сард 37 хувиар өсөж, 16.2 сая хүрснийг Тайландын Засгийн газар мэдээлжээ. Тэднээс 3.2 сая нь хятад жуулчид байсан байна.

    Сингапурын хувьд энэ оны эхээр алдарт дуучин Тэйлор Свифтийн “Eras” аялан тоглолт зохион байгуулагдсан Азийн цорын ганц орон болсноор нэр хүнд нь ихээхэн өссөн юм.

    Харин БНХАУ-аас гадагш чиглэсэн аялал эрчимтэй өсөж байгаа нь Азийн бүсийн хэмжээнд аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх төлөвтэй байна гэж “Fitch Ratings” онцолж байна. Харин аялагчдын зарцуулалт бага байх эрсдэлтэйг анхаарууллаа.

    Үүн дээр нэмээд нислэгийн тасалбар болон эрчим хүчний үнэ өсөх, геополитикийн хурцадмал байдал даамжрах зэрэг нь аялал жуулчлалын салбарын сэргэлтэд нөлөөлж болзошгүйг тодотгожээ. Ялангуяа дэлхий дахинд тэр тусмаа БНХАУ-д эдийн засаг хямарвал аяллын эрэлт, зарцуулалт буурах эрсдэлтэйг анхааруулсан байна.

    Cэтгэгдэл бичих