logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    XII сард шинэ орон сууцны үнийн өсөлтийн хурд үл ялиг саарч, 9.9 хувь болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 10 16:30
    454

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Шинжээчдийн судалгаагаар орон сууцны үнэ нэг хувиар өсөхөд зээл чанаргүйдэх магадлал 4.5 хувиар буурдаг

    Орон сууцны үнийн индекс 2023 оны эцэст 1.21 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин өмнөх сараас 0.3 хувиар буюу харьцангуй бага хувиар өссөн байна.

    Өнгөрсөн оны 12 дугаар сард шинэ орон сууцны үнийн өсөлт саарч, жилийн 9.9 хувьтай байсан бол хуучин орон сууцны үнийн өсөлт долоон хувьтай гарчээ.

    11-4.JPG

    Улаанбаатар хотын хувьд Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямдаар борлуулагдаж байна. Тухайлбал: 12 дугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ 4.02 сая төгрөг байснаас Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.68 сая төгрөгийн ханштай байна. Орон сууцны нийлүүлэлтийн хувьд Сүхбаатар дүүрэгт харьцангуй бага, Хан-Уул дүүрэгт хамгийн их байгааг “Barilga.mn” сайтын мэдээллээс харж болохоор байна.

    11-5.JPG

    Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.59 сая төгрөг байгаагаас Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.59 сая төгрөгийн ханштай байгааг  Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

    11-6.JPG

    Монголбанкны судлаачдын хийсэн хөндлөнгийн судалгаагаар орон сууцны үнэ нэг хувиар нэмэгдэхэд зээл чанаргүйдэх магадлал 4.5 хувиар, чанаргүй зээлийн хувь хэмжээ 0.035 хувиар буурдаг байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын орон сууцны үнэ өсөх нь банкны салбарын эмзэг байдлыг бууруулдаг буюу барьцаа хөрөнгийн таамаглалыг дэмждэг. Харин эдийн засгийн хямралын үед орон сууцны үнэ банкны эрсдэлд учруулах нөлөө буурч 0.03 хувь болдог гэж дүгнэжээ.

    Cэтгэгдэл бичих