logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “BYD” борлуулалтаараа “Tesla”-ийг ардаа орхиж, цэвэр ашиг нь 34 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 25 09:00
    364

    Зургийг: Bloomberg

    Авто зах зээлд амтай болгон нь “BYD”-ийг ярьж байна. Цаашдаа ч ярьсаар байна гэдгийг тус компани даваа гарагт танилцуулсан жилийн тайлангаараа баталлаа.

    (Bloomberg) -- БНХАУ-ын автомашины тэргүүлэх үйлдвэрлэгч "BYD" компани өнгөрсөн онд борлуулалтаараа 100 тэрбум ам.долларын босго давснаар гол өрсөлдөгч АНУ-ын “Tesla”-ийг ардаа орхилоо.

    Оргилд ганцаараа

    Шэньжэньд төвтэй “BYD” компани 2024 онд 777 тэрбум юань буюу 107 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнасан нь өмнөх оноос 29 хувиар, шинжээчдийн төсөөллөөс 11 тэрбум юаниар давсан үзүүлэлт болжээ. Харьцуулбал “Tesla”-ийн 2024 оны орлого 97.7 тэрбум ам.доллар байв. Мөн “BYD”-ийн цэвэр ашиг жилийн дүнгээр 34 хувиар цойлж, 40.3 тэрбум юань болсон байна.

    unnamed.jpg

    Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хамгийн том бөгөөд хамгийн өрсөлдөөнтэйд тооцогдох БНХАУ-ын зах зээлийн оргилд “BYD” маш богино хугацаанд гарч чадсан юм. Энэ онд л гэхэд тус компани 400 км зай туулахад хангалттай цэнэгийг таван минутын дотор авах боломжтой цахилгаан автомашины шинэ платформ танилцуулсны сацуу хамгийн энгийн загварууддаа автомат жолоодлогын дэвшилтэт технологи нэвтрүүлээд байна. Энэ бүхэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд хүрснээр тус компанийн Хонконгт бүртгэлтэй хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрч, энэ н гарсаар 51 хувиар өсжээ.

    Цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин нийлээд өнгөрсөн онд 4.27 сая автомашин нийлүүлсэн “BYD” энэ оны хувьд 5-6 сая автомашин борлуулах төсөөлөл гаргасан нь “Ford Motor” компанийнхаас ч давах тоо юм. Тус компани 2025 оны эхлэлийг гайхалтай тавьж, оны эхний хоёр сард 623 мянган автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхийг бараг хоёр нугалж байна.

    Дагагч биш түүчээлээгч

    Тус компани 2022 оны гуравдугаар сард дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашин борлуулахаа зогсоосноор энэ шилжилтийг бүрэн хийсэн анхны томоохон авто үйлдвэрлэгч болж байв. Түүнээс хойш борлуулалт нь хоккейн цохиуртай төстэй хэлбэрээр өсжээ. Масс зах зээлд чиглэсэн боломжийн үнэтэй загварууд нь энэ амжилтад гол нөлөө үзүүлсэн байна.

    unnamed (1).jpg

    “Tesla”-ийн хувьд зах зээлийн үнэлгээгээр “BYD”-аас хамаагүй илүү (800 тэрбум ам.доллар ба 157 тэрбум ам.доллар) хэвээр боловч энэ онд хувьцааны ханш нь 38 хувиар унасны зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд таван сар дараалан борлуулалт нь буурчээ. Харин “BYD” өндөр гаалийн татвараас шалтгаалж нутагтаа үйлдвэрлэсэн автомашинаа АНУ-д зарахгүй байгаа ч Европ, Австрали, Ази, ялангуяа Зүүн Өмнөд Азийн зах зээлүүдэд эрчимтэй тэлж байна.

    “BYD”-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ван Чуаньфу судалгаа, хөгжүүлэлтээ үргэлжлүүлэн дэмжихийн хажуугаар бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад тус компани төвлөрч ажиллахыг онцолсон байна. Мөн “ухаалаг” автомашины эрин үед БНХАУ-ын авто үйлдвэрлэгчид чиг хандлага дагагч биш түүчээлэгч болж өөрчлөгдсөнийг тэрбээр дурджээ.

     

    Danny Lee

    Cэтгэгдэл бичих