
Зургийг: Waldo Swiegers/Bloomberg
Уул уурхайн томоохон компани “BHP” 107 жилийн түүхтэй “Anglo American” компанийг худалдан авах хэлцэл тохиролцоонд хүрвэл 4.3 тэрбум ам.долларын мөнгөн урсгал Өмнөд Африкаас алдагдах эрсдэлтэй байгааг “JPMorgan” тооцооллоо.
Энэ хэмжээний мөнгөн урсгал нь ам.долларын эсрэг 4.4 хувиар чангарсан рандын ханшийг сулруулж болзошгүй байгаа аж.
“BHP”-ээс тавьсан саналд Өмнөд Африк дахь төмрийн хүдэр болон цагаан алтны уурхайн хувьцаануудаа хувьцаа эзэмшигчдэд нь шилжүүлэх зэрэг нөхцөл багтсан байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын индексийн сангууд хувьцааг арилжаалж, мөнгөн урсгал алдагдах эрсдэл дагуулж буйг “JPMorgan”-ийн Өмнөд Африкийн уурхайн шинжээч онцолжээ.
“Anglo American” компанийн хувьд тус компанийн тавьсан 49 тэрбум ам.долларын саналд татгалзсан ч тавдугаар сарын 29-ний өдөр хүртэл дахин саналаа өсгөх боломж олгоод байгаа юм. Хэрэв хэлцэл амжилттай болбол Өмнөд Африкийн цагаан алт, төмрийн хүдрийн салбаруудын хувьцааны ханшид өөрчлөлт орох эрсдэлтэйг анхааруулж байна.