logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Франсуа Вильруа де Гало: Европын Төв банк бодлогын хүүг бууруулах талаар бодолцож үзэх хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 28 14:00
    467

    Зургийг: Bloomberg

    Франсуа Вильруа де Гало бодлогын хүүг дараалан бууруулах нь зохимжгүй гэж үзэж буй Удирдах зөвлөлийн бусад гишүүдээс эсрэг байр суурьтай байна

    Европын Төв банк ирэх зургаадугаар болон долоодугаар сард хийх хурлаараа бодлогын хүүг бууруулах талаар бодолцож үзэх хэрэгтэй гэж тус банкны Удирдах зөвлөлийн гишүүн Франсуа Вильруа де Гало мэдэгдлээ. Ийнхүү тэрбээр бодлогын хүүг дараалан бууруулах нь зохимжгүй гэж үзэж буй Удирдах зөвлөлийн бусад гишүүдээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

    Ихэнх бодлого боловсруулагчид зургаадугаар сард бодлогын хүүг бууруулах нь тохиромжтой гэж үзэж байгаа ч цалингийн өсөлт, үйлчилгээний салбарын инфляц өндөр хэвээр байгаа болон Ойрх Дорнодын нөхцөл байдал, АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хугацаагаа хойшлуулах төлөвтэй байгаа нь шийдвэрт нөлөөлж байгаа аж.

    Харин “Bundesbank”-ийн Ерөнхийлөгч Йоахим Нагел өнгөрсөн амралтын өдөр “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа Европын Төв банк есдүгээр сар хүртэл бодлогын хүүг бууруулахгүй байж магадгүй гэж мэдэгджээ. Ийм болгоомжлол зах зээлд ч ажиглагдаж байгаа юм. Зах зээлийн тоглогчид оны эхэнд бодлогын хүүг энэ онд гурван удаа бууруулна гэсэн хүлээлттэй байсан бол одоо 0.25 нэгжээр хоёр удаа бууруулна гэсэн хүлээлттэй байна. Хэдий тийм боловч Франсуа Вильруа де Галогийн мэдэгдлийн дараа Евро бүсийн бондуудын өгөөж өсөж, еврогийн ханш суларлаа.

    Харин ХБНГУ-ын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж зургаан нэгжээр буурч, 3.03 хувь болоод байгаа бол ам.доллар фунт стерлингийн эсрэг 0.2 хувиар суларч, наймдугаар сараас хойших доод түвшинд хүрээд байна.

    Cэтгэгдэл бичих