logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    Citigroup: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль металлуудын үнийн уналтад нөлөөлж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 09 16:00
    525

    Зургийг: Bloomberg

    2024 оны эцэс, 2025 оны эхээр металлуудын үнэ сэргэх төлөвтэй байна гэж “Citigroup” тооцоолж байна

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудлууд металлын үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй гэж “Citigroup” мэдээллээ.  Шинэ тооцооллоор металлуудын үнэ 2024 оны эцсээр юм уу, 2025 оны эхэн үед өсөлтийн бүсэд шилжих төлөвтэй гэж үзсэн байна.

    Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж, БНХАУ-ын бодлогын хатуу арга хэмжээнүүд суларвал металлын үнэ сэргэнэ гэж “Citigroup” онцоллоо.

    БНХАУ-ын талаас эрэлт удааширсан болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн үед зэс, хөнгөн цагаан зэрэг металлын үнэ буурсаар байгаа юм.

    “Goldman Sachs”-ийн зүгээс ч 2025 оны зэсийн үнийн төсөөллөө 5000 ам.доллар болгож, бууруулснаа мэдээлж байв.

    Үүнээс гадна АНУ-ын ажил эрхлэлтийн наймдугаар сарын статистик мэдээллээр ажил олголтын түвшин сул гарсан нь металлын үнэд сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал: зэсийн үнийн уналт үргэлжилсээр хоёр дахь долоо хоногтойгоо золгож байна.

    Мөн хөнгөн цагааны үнэ арилжааны найман өдөр буурсан хөдөлгөөнтэй арилжаалагдаж байгаа бол БНХАУ-ын гангийн салбарын асуудлаас болж цайрын үнэ ч мөн буураад байгаа аж.

    “Citigroup “дэлхийн эдийн засгийн өсөлтийг дагаад металлуудын үнэ сэргэнэ гэж тооцоолж байна. Хэдий тийм боловч Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, шинэ тарифууд тогтоовол үнийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих