logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "ЛэндМН ББСБ" ХК-ийн цэвэр ашиг 3 дахин өсөж, ₮4.7 тэрбум болов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 10 14:00
    373

    Зургийг: С.Батсайхан

    2023 оны III улиралд нийт харилцагчдадаа 168 тэрбум төгрөгийн дүнтэй 487 мянган зээлийг “LendMN” аппликейшнээр дамжуулан олгожээ

    "ЛэндМН ББСБ" ХК-ийн 2023 оны III улирлын орлого өмнөх оны мөн үеэс 153.6 хувиар өсөж, 12.5 тэрбум төгрөг болсныг тус компани тайлагналаа. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь 4.7 тэрбум төгрөг болж, гурав дахин өссөн байна.

    11-7.JPG

    2023 оны III улиралд нийт харилцагчдадаа 168 тэрбум төгрөгийн дүнтэй 487 мянган зээлийг “LendMN” аппликейшнээр дамжуулан олгожээ. III улирлын зээлийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн улиралтай харьцуулахад бүртгэлтэй харилцагчдын тоо 8.8 хувиар, олгосон зээлийн дүн 132.5 хувиар, зээлийн багц 101.9 хувиар өссөн байна.

    Зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 4.9 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар буурсан бол зээлийн эрсдэлийн сангийн нөөц нь 5.7 тэрбум төгрөг болсныг тус компани мэдээллээ.

    11-8.JPG

    2023 оны III улирлын байдлаар нийт хөрөнгийн хэмжээ нь 103.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 99.8 хувиар өссөн бол цэвэр зээлийн багц нь 104.6 хувиар өсөж, 94.7 тэрбум төгрөг болсон байна.

    Тус компани 2023 оны есдүгээр сард  "Лэнд бонд" өрийн хэрэгсэл гаргаж, анхдагч зах зээлээс есөн тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж байсан юм.

    III улирлын байдлаар “Lend” хувьцааны ханш оны эхнээс 59 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 48 төгрөг хүрч байв.

    Cэтгэгдэл бичих