
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага дүнгээр өссөн үзүүлэлт боллоо. Савлагаа ихтэй байдаг хүнс болон түлшний үнийг хасаж тооцсон аж.
Харин БНХАУ-д наймдугаар сард цаг агаарын байдал тааруу байснаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн ч ерөнхий хэрэглээний үнийн индекс 0.6 хувийн өсөлттэй гарчээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-д хэрэглээний үнийн индекс цаашид ч саарах төлөвтэй болж байна.
Үүний зэрэгцээ тус улсын компаниудын хувьцааны ханш хоёрдугаар сард хүрч байсан таван жилийн доод түвшинд ойртлоо.
Даваа гарагт “CSI 300 Index” 1.2 хүртэлх хувиар унаад байна. Энэ нь тавдугаар сард 13 гаруй хувиар өссөн дээд түвшнээсээ унасан үзүүлэлт болж байгаа юм. Уналт цааш үргэлжилбэл энэхүү жишиг үзүүлэлт 2019 оноос хойших доод түвшинд хүрэхээр байна.