
Зургийг: Л.Шинэбаяр
Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз улс нь нүүдлийн соёл иргэншилтэй, мал аж ахуй, хувцас хэрэглэл, хоол хүнс зэрэг аж ахуй, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй бөгөөд Азид хөх толботой төрдөг цөөхөн үндэстний нэг юм. Тиймээс Бишкек-Улаанбаатар-Сөүл чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут бий болгохоор хамтран ажиллаж байгааг БОАЖЯ мэдээлэв.
Бүгд Найрамдах Киргиз улсын аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын компаниудтай туршлага солилцлоо. Ирэх онд уулзалтаа Киргиз улсад зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг Киргиз улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаев онцолж байна. Ингэснээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг тавих шинэ боломж бүрдэж байгаа аж. Бүгд Найрамдах Киргиз улс тусгаар тогтнолоо сэргээсний 32 жилийн ойгоор Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээгээд байгаа юм.
Энэ онд Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад 783 жуулчин ирж, Монгол Улсаас Киргиз улс руу 368 жуулчин зорчсон байна.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа юм. Цар тахлын өмнө Монгол Улс 577 мянга гаруй жуулчид хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулах эдийн засгийн үр өгөөж 607 сая ам.доллар байсан бөгөөд энэ үзүүлэлтийг Монголд зочлох жилийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг эргэн сэргээх, улмаар жуулчдыг нэг сая хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад 600 мянга орчим жуулчин ирж, нэг тэрбум ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлжээ. Энэ нь бусад улстай харьцуулахад хамгийн сайн өссөн үзүүлэлт гэж “Joinme.mn” платформыг Үүсгэн байгуулагч Э.Цоморлиг мэдээлж байлаа.
Монгол Улсад тусгай сонирхлын буюу адал явдалт, үнэ цэнтэй аялал жуулчлал хөгжих, нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт
“Joinme.mn” платформын Үүсгэн байгуулагч Э.Цоморлиг
“Happy Trip MGL” компанийн Гүйцэтгэх захирал Т.Хонгорзул