logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    BI: Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3500-3600 болж, сулрах магадлалтай
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 06 09:20
    1989

    Зургийг: С.Батсайхан

    АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах циклийн үед Азийн хөгжиж буй орнуудын валют ам.долларын эсрэг чангарах хандлагатай байдаг

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Украин, Ойрх Дорнодоос эхлээд дэлхийн худалдаа хүртэл бүхий л талбарт жинтэй үр нөлөө үзүүлэхээр байна. Ам.долларын ноёрхол ганхаагүй хэвээр байгаа учраас Монгол мэтийн хөгжиж буй орнуудын эн тэргүүнд анхаарах өөрчлөлтүүдийн нэг нь валютын ханш байхаар байна.  

    Зүүн Өмнөд Ази анхаарлын төвд

    Ерөнхийдөө АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах циклийн үед Азийн хөгжиж буй орнуудын валют ам.долларын эсрэг чангарах хандлагатай байдаг. Тиймээс хэрэв Камала Харрис сонгуульд ялбал зах зээлийн анхаарал Холбооны Нөөцийн банкны шийдвэрт дахин төвлөрч, ам.доллар хөгжиж буй орнуудын валютын эсрэг сулрах магадлалтайг “Bloomberg Intelligence”-ийн Ахлах шинжээч Стефен Чу онцоллоо. Азийн бүс дотроо ялангуяа БНСУ-ын вон, Тайландын доллар, Тайванийн батын ханш чангарах магадлал өндөр байгаа аж.

    unnamed (8).jpg

    Харин үйлдвэрлэлийг АНУ-д төвлөрүүлэх үүднээс бүхий л худалдааны түншийнхээ эсрэг гаалийн тариф өсгөж, тэр дундаа БНХАУ-ын импортын бараанд 60-аас дээш хувийн тариф ногдуулна гэж буй Дональд Трамп сонгуульд ялбал эхний цохилт юанийн ханшид ирэх боломжтой. Дональд Трампын өмнөх “Худалдааны дайн”-ы жилүүдэд нийлүүлэлтийн сүлжээ БНХАУ-аас Зүүн Өмнөд Ази руу эрчимтэй шилжиж байсан учраас тус бүсийн валютууд нэлээд чангарчээ.

    Дональд Трамп ялбал төгрөг суларна

    БНХАУ тарифын цохилтод өртөх нь Монгол Улсын эдийн засагт сөрөг үр дагавартай, нөхцөл байдал хүндэрч магадгүйг Стефен Чу анхааруулж байв. Азийн бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад БНХАУ-д хийх экспортоос, тэр дундаа түүхий эдийн экспортоос хамгийн өндөр хамааралтай нь Монгол Улс тул БНХАУ-ын өсөлт удааширснаар эрэлт болон үнэ буурахаас авхуулаад олон сөрөг нөлөөлөлтэй тулгарч болзошгүй.

    Стефен Чугийн таамаглалаар Камала Харрис АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ам.доллар төгрөгийн хослол эргээд 3300 орчим хүрэх бол Дональд Трамп ялбал төгрөгийн ханш 3500-3600 орчим хүрч сулрах магадлалтай аж. Мөн энэ онд гурван удаа бодлогын хүүгээ бууруулаад байгаа Монголбанканд цаашид дахин хүүгээ эрчимтэй бууруулах орон зай байхгүй гэж харж байгаагаа илэрхийллээ.

    Cэтгэгдэл бичих