
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
О.Цэнгэг
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
О.Цэнгэг
Норвег улс Хойд мөсөн далайн гүнд ашигт малтмалын хайгуул хийнэ
Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 10 12:00
216
Зургийг: Simon Dawson/Bloomberg
Норвег улс газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй
Байгаль орчны активистууд болон загас агнуурын салбарынхны эсэргүүцлийг үл харгалзан Норвег улсын Парламент Хойд мөсөн далайн ёроолд ашигт малтмалын хайгуул хийх төлөвлөгөө баталжээ.
Хууль тогтоогчид Норвег, Гренландын хоорондох 280 мянган км.кв буюу Их Британийн нутаг дэвсгэрээс том талбайд хайгуул хийхийг зөвшөөрсөн байна.
Цахилгаан автомашины цэнэг хураагуур, нарны хавтан зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн чухал ашигт малтмалуудын шинэ эх үүсвэрийн эрэлт өсөж буй нь сүүлийн жилүүдэд далайн ёроолын олборлолтод чиглэсэн дэлхий дахины анхаарлыг нэмэгдүүлсэн юм.
Норвегийн эх газрын хавтангийн нөөцийн судалгаанаас үзвэл тус бүсэд 45 сая тонн цайр, гурван сая тонн кобальт агуулагддаг байх магадлалтай аж.
Cэтгэгдэл бичих