logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын 2023 онд суурилуулсан нарны хавтангийн тоо АНУ-ын бүх цаг үеийн үзүүлэлтийг давжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 02 15:00
    135

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ өнгөрсөн онд нийт 216.9 гигаваттын нарны цахилгаан эх үүсгүүр нэмж суурилуулсан байна

    БНХАУ 2023 онд суурилуулсан нарны хавтангийн тоогоор бусад бүх улсыг илүүрхэж, дэлхийд аль хэдийн тасархай тэргүүлж буй сэргээгдэх эрчим хүчний нүсэр хүчин чадлаа улам ахиулжээ.

    Тус улс өнгөрсөн онд нийт 216.9 гигаваттын нарны цахилгаан эх үүсгүүр нэмж суурилуулсан нь 2022 онд тогтоож байсан өмнөх дээд үзүүлэлт болох 87.4 гигаваттаас хол давсныг БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газраас мэдээлсэн байна. Энэ нь нарны эрчим хүчний хоёр дахь том зах зээл АНУ-ын одоогоор суурилуулсан нийт хүчин чадал болох 175.2 гигаваттаас мөн давж буйг “BloombergNEF” тооцоолжээ. Хэдий тийм боловч суурилагдсан хүчин чадлыг БНХАУ хувьсах гүйдлээр, “BloombergNEF” тогтмол гүйдлээр нь хэмждэг тул энэ зөрүү бүр ч том гэсэн үг аж.

    Үүнээс гадна БНХАУ 2023 онд 75.9 гигаваттын салхины эх үүсгүүр суурилуулсан нь мөн л түүхэн дээд үзүүлэлт болжээ.

    Cэтгэгдэл бичих