logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Дэлхийн банк: Дэлхийн ДНБ 1990-ээд оноос хойших тааруу түвшинд хүрэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 10 13:00
    354

    Зургийг: Samuel Corum/Bloomberg

    "Дэлхийн эдийн засгийн өсөлт гурав дахь жилдээ буурч, 2024 онд 2.4 хувь байх төлөвтэй байгаа"-г Дэлхийн банк мэдээллээ

    "Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020-2024 онд 2.2 хувь болж, 1990-ээд оны эхэн үеэс хойших хамгийн тааруухан үзүүлэлттэй таван жил байхаар байна" гэж Дэлхийн банк тайландаа онцоллоо. Бодлогын өндөр хүү, удаашралтай худалдаа, түүнчлэн хөгжиж буй орнуудад хамгийн хүнд тусах геополитикийн хурцадмал байдал зэрэг нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд нөлөө үзүүлсээр байгаа юм.

    Тус банкны тооцоолж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт гурав дахь жилдээ дараалан буурч, 2024 онд 2.4 хувьтай байхаар байна. Харин 2025 онд 2.7 хувь болж өсөх ажээ. 

    406137126.jpg

    Харин дэлхийн хэмжээнд инфляц энэ онд 3.7 хувь болж буурах бол 2025 онд 3.4 хувьд хүрнэ гэж төсөөлсөн байна. Хэдий тийм боловч Монгол Улс, Лаос, Номхон далайн арлын зарим улсад инфляц өндөр хэвээр байна гэж Дэлхийн банк онцоллоо.

    Мөн Монгол, Индонез, Мьянмар улс, Соломоны арлууд зэрэг түүхий эд экспортлогчдын хувьд  эрэлт, үнэ буурах эрсдэлүүд байгааг анхааруулж байна. 

    Түүнээс гадна Дэлхийн банкны үзэж байгаагаар өнгөрсөн онтой харьцуулахад АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.5 хувиас буурч, 1.6 хувьд хүрэх бол БНХАУ-ын эдийн засаг 5.2 хувиас буурч, 4.5 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих