logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "JPMorgan" Энэтхэгийн бондын зах руу $40 тэрбум урсах замыг заслаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 20 09:10
    920

    Зургийг: Álvaro Bernis for Bloomberg Businessweek

    “JPMorgan” банк БНЭУ-ын Засгийн газрын бондыг хөгжиж буй орнуудын бондын хамгийн гол индексэдээ багтаахаар төлөвлөжээ

    Өнөө үед Азийн бүсээс хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татах болсон зах зээл нь БНЭУ болоод байна. Тус улсын хөрөнгийн зах зээл үнэлгээгээрээ дэлхийд тавдугаарт бичигдэх болсон юм. 

    Тогтмол өгөөжтэй хэрэгслийн хөрөнгө оруулагчид БНХАУ, ОХУ-ыг орлох шинэ зах зээл эрэлхийлэх болсонтой зэрэгцээд 1.3 их наяд ам.доллароор хэмжигддэг БНЭУ-ын бондын зах зээл санхүүгийн салбарын аваргуудын хараанд өртөж эхэлжээ. Тухайлбал: “JPMorgan” банк БНЭУ-ын Засгийн газрын бондыг хөгжиж буй орнуудын бондын хамгийн гол индексэдээ зургаадугаар сарын 28-наас эхлэн багтаахаар төлөвлөж байгаа аж. Ингэснээр Энэтхэгийн бондуудад чиглэсэн олон улсын нийт хөрөнгө оруулалт 40 хүртэлх тэрбум ам.доллароор өсөх боломжтой гэж “Goldman Sachs” тооцоолжээ. Санхүүгийн фирмүүд шинэчлэгдсэн индексийг даган хөрөнгө оруулалтын багцаа өөрчлөхөөр байгаа нь өсөлтөд нөлөөлнө гэж үзсэн байна.

    Энэтхэг улсын Засгийн газрын бонд энэ онд хөрөнгө оруулагчдад 4.5 хувийн өгөөж хүртээсэн нь хөгжиж буй орны бондууд дундаас Аргентины дараа хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болжээ.

    БНХАУ эдийн засгийн сорилтуудтай тулгарч, ОХУ дайны улмаас олон улсаас тусгаарлагдаад байгаа тул тэдгээрийг орлох дорвитой зах зээл Энэтхэгээс өөр байхгүй гэж болохоор байгаа юм. Үүн дээр мэдээж Энэтхэгийн эдийн засгийн эрчимтэй тэлэлт нэмэгдсэнээр хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхээр зорьж буй хөрөнгө оруулагчдын тэргүүлэх сонголт болж байна. 

    Ам.долларын ханш дэлхий даяар чангарсан ч зургаадугаар сард Энэтхэгийн гадаад валютын нөөц эрс нэмэгдэж, рупи 2024 онд хөгжиж буй Азийн бүсэд ам.долларын эсрэг хамгийн сайн үзүүлэлттэй валют болоод байна.

    Түүнчлэн өнгөрсөн сард “S&P Global” ирэх хоёр жилийн хугацаанд Энэтхэгийн зээлжих зэрэглэлийг дээшлүүлж магадгүй гэдгээ илэрхийлжээ.

    Үүнээс гадна Энэтхэгийн харьцангуй залуу хүн ам, Төв банкных нь тогтвортой бодлого, Засгийн газрынх нь төсвийн хариуцлагатай, сахилга бат байдал гээд нөлөөлөх хүчин зүйлс хангалттай байна.

    Cэтгэгдэл бичих