logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Tribeca, Terra Capital: Нийлүүлэлтийн динамик энэ онд зэсийн үнийг дээш татахаар байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 02 10:55
    447

    Зургийг: Bloomberg Creative Photos

    "First Quantum"-ийн "Cobre Panama" уурхайн олборлолт зогссонтой холбоотойгоор "Bloomberg Intelligence" олборлосон зэсийн нийлүүлэлт 2024 онд 4.5 хувиар өснө гэсэн төсөөллөө 1.5-2 хувь болгон бууруулав

    Нийлүүлэлтийн динамик энэ онд зэсийн үнийг дээш татахаар байгааг “Tribeca”, “Terra Capital” болон “Anaconda Invest” зэрэг хедж сангууд мэдээлж байна.

    “Bloomberg Intelligence”-ээс (BI) зэсийн зах зээлийн 2024 оны ерөнхий төлөв, эрэлт нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлтийн төсөөлөл, олборлогч компаниудын үзүүлэлт зэргийг багтаасан дэлгэрэнгүй шинжилгээ гаргажээ. Шинжилгээг багцалбал энэ оны төлөвт гурван гол хөдөлгөгч хүч нөлөөлөхөөр байна.

    Нийлүүлэлт талаасаа

    “Bloomberg Intelligence” олборлосон зэсийн нийлүүлэлт 2024 онд 4.5 хувиар өснө гэсэн төсөөллөө 1.5-2 хувь болгон бууруулсан нь “First Quantum”-ийн “Cobre Panama” уурхайн олборлолт зогссонтой холбоотой аж. Харин тус уурхайн үйл ажиллагаа дахин эхэлж магадгүй 2025 оноос л нийлүүлэлтийн өсөлт гурван хувьд хүрэхээр байна.

    Олборлосон зэсийн нийлүүлэлтийн тасалдал 2023 онд 1.1 сая тонноор хэмжигдсэн тул өнгөрсөн оны нийт гарцын өсөлт нэг хувиас хэтрэхгүй гэж тооцоолжээ. Харин 2024 онд нийлүүлэлтийн тасалдал 1.11 сая тонн орчим байх төлөвтэй байна.

    unnamed (2).jpg

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл

    Цар тахлын хөл хорионы дараа барилгын төслүүд эрчимжиж, ашиглалтад оруулах хүчин чармайлт нэмэгдсэн нь БНХАУ-д өнгөрсөн онд зэсийн эрэлтийг өндөр түвшинд хадгалжээ. Хэдий тийм боловч Засгийн газраас даацтай дэмжлэг үзүүлэхгүй бол энэхүү өсөлтийн эрч алдагдах төлөвтэй гэж үзсэн байна.

    Шинэ төслүүд цөөн, борлуулалт тааруу байдал дахин нэг жил үргэлжилбэл цахилгаан бараа, халаалт, хөргөлт зэрэг зэсийн ашиглалт өндөртэй бусад салбаруудад дам нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж. Тиймээс зэсийн эрэлтийн өсөлтийг 2.5 хувьд хэвээр хадгалахын тулд бусад орнуудын хэрэглээ сул зайг нөхөх шаардлагатай гэжээ.

    unnamed (3).jpg

    Гэхдээ цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлт, дэд бүтцийн төслүүдийн дэмжлэг хэвээр хадгалагдвал БНХАУ-ын боловсруулсан зэсийн эрэлт 2024 онд 2023 оныхыг гүйцэхгүй боловч эерэг үзүүлэлттэй байх боломжтойг дурдсан байна.

    Олборлогчдын үзүүлэлт

    2023 оныг сулхан эхлүүлсэн олборлогч компаниуд оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлээ 800 мянган тонноор нэмэгдүүлж чадсан гэж тооцоолсон байна. Өнгөрсөн онд олборлогчдын хувьцааны өсөлт нь зэсийн ханшаас 15 хувиар давснаас гадна бусад дийлэнх индексүүдээс илүү байжээ.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт, мөн нийлүүлэлт тасалдах эрсдэл нь зэсийн үнийг өсгөнө гэсэн таамаглал үүнд нөлөөлсөн байна.

    unnamed (4).jpg

     

    Редакторankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих