logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Спорт, хөгжмийн аялал жуулчлал удахгүй $1.5 их наядаар хэмжигддэг салбар болно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 05 15:30
    498

    Зургийг: Nathan Laine/Bloomberg

    Спорт, хөгжмийн аялал жуулчлалын салбар ирэх найман жилд эрчимтэй тэлэх тооцоотой байна

    Спорт болон хөгжмийн аялал жуулчлал дэлхий даяар урьд байгаагүй хурдацтай өсөж, 2032 он гэхэд 1.5 их наяд ам.долларын орлоготой салбар болох төлөвтэй байгааг  “Collinson International” компанийн сүүлийн үеийн судалгаа харууллаа. 

    Энэхүү үзүүлэлтийн үнэмлэхүй дийлэнх хувийг спортын аялал жуулчлал бүрдүүлэхээр байгаа юм. 2023 онд 564.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан дээрх салбар ирэх найман жилд 1.33 их наяд ам.доллароор үнэлэгддэг болж, эрчимтэй тэлэх тооцоотой байгаа аж.

    Харин хөгжмийн аялал жуулчлалаас эдийн засагт оруулах орлого 13.8 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Энэ нь өдгөө 6.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй тус салбарын орлого хоёр дахин өснө гэсэн үг аж.

    Агаарын тээврийн үйлчилгээ, нисэх буудлын лоунжийн бизнесүүд эзэмшдэг “Collinson International” компани долоодугаар сарын 29-нд нийтэлсэн судалгаандаа гадаад болон дотоодын арга хэмжээнд оролцохоор онгоцоор нисэж очсон бүх жуулчныг оруулан тооцоолжээ.

    Ийнхүү 17 улсын 8537 аялагчийн дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн гурван жилд таван хүн тутмын дөрөв нь (83 хувь нь) спортын арга хэмжээ, 71 хувь нь хөгжмийн тоглолт үзэхээр ниссэн, эсвэл ирэх 12 сарын хугацаанд нисэхээр төлөвлөж буй гэсэн үр дүн гарсан байна. Үүнд тулгуурлан тус компани аялал жуулчлалын энэхүү сегмент өнгөрсөн хугацаанд хэрхэн тэлсэн, цаашид хэрхэн тэлэх загварчлалыг гаргажээ.

    Хэдийгээр Тэйлор Свифтийн “Eras Tour” зэрэг түүхэнд тэмдэглэгдэх томоохон аялан тоглолтууд болж, өдгөө Парис хотод найман жилийн дараа Зуны Олимпын наадам үзэгчидтэй зохион байгуулагдаж байгаа ч тус салбар цаашдаа өсөлтөө тогтвортой хадгална байна хэмээн тооцоолсон байна. 

    “Хүмүүс эд зүйлсээс илүү адал явдал, дурсамжид ач холбогдол өгч байна. Спорт эсвэл хөгжмийн арга хэмжээнд очих аялал зөвхөн цэнгэлдэх хүрээлэнд орсноор эхэлдэггүй. Харин төлөвлөлт, аян зам, баяр хөөр, догдлолоос эхэлдэг” хэмээн тус компанийн Европ, Ойрх Дорнод, Африк бүсийн салбарын Ерөнхийлөгч Кристофер Росс өгүүлж байлаа. 

    Сонирхуулахад спортын арга хэмжээ үзэх аялагчдын 83 хувь нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, Олимпын наадам, “Формула 1”, газрын теннис гэсэн эрэмбэ дараагаараа хамгийн алдартай таван спортыг үзэхээр зорьдог аж. 

    Спортыг илүү олон хүн сонирхдог болсноор зогсохгүй тасалбарын үнэ ч дагаад өсжээ. Энэ зун Их Британид болсон “Формула 1”-ийн уралдааны нэгдүгээр зэрэглэлийн суудлын тасалбарын үнэ 600 фунт стерлинг буюу 765 ам.доллар хүрсэн байна. Харин ердөө хоёр жилийн өмнө 300 фунт стерлингийн ханштай байсан нэг хүний ердийн тасалбар 400 гаруй фунт стерлинг болж өсжээ. 

    Кристофер Россын хэлж буйгаар тасалбар бол спортын аялал жуулчлалын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн ердөө нэг хэсэг нь аж. Үүн дээр мөн зочид буудал, ресторан, такси, худалдан авалт зэрэг бусад зардлууд ч бий. 

    Спортын жуулчид хамгийн их мөнгө зарцуулдаг буюу 51 хувь нь аялал бүрийнхээ нислэг болон бусад зардалд арга хэмжээний тасалбарын үнэ оролгүй 500 гаруй ам.доллар зарцуулдаг аж. 

    Харин хөгжмийн аялал жуулчлалын хувьд “Rock in Rio”, “Coachella” хөгжмийн фестиваль, Тэйлор Свифтийн “Eras Tour” аялан тоглолт зэрэг томоохон арга хэмжээнүүд хамгийн их жуулчин татсаныг “Collinson International” онцолжээ.

    Cэтгэгдэл бичих