logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Рэй Далио: Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилт биелэхгүй үед дасан зохицох нь чухал
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 06 13:40
    207

    Зургийг: Jeenah Moon/Bloomberg

    "Bridgewater Associates” сангийн үүсгэн байгуулагч Рэй Далио "Жил тутам шаардлагатай байгаа 10 их наяд ам.долларын ногоон хөрөнгө оруулалт босгохын тулд ногоон бизнесүүдийг ашигтай болгох хэрэгтэй"-г онцлов

    "Бодлогын хүү өссөнөөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдэд хүндрэл учирсан" гэж “Bridgewater Associates” сангийн үүсгэн байгуулагч Рэй Далио COP28 чуулганы үеэр хэлсэн үгэндээ онцолсон байна.

    Мөн "Жил тутам шаардлагатай байгаа 10 их наяд ам.долларын ногоон хөрөнгө оруулалт босгохын тулд ногоон бизнесүүдийг ашигтай болгох хэрэгтэй"-г дурджээ.

    Үүнээс гадна тэрбээр “Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс доош барих дэлхий дахины зорилт биелэхээргүй байна. Иймд хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл явуулахад дасан зохицох асуудал чухлаар тавигдаж байгаа”-г онцолсон юм.

    “Bridgewater Associates” сангийн Үүсгэн байгуулагч Рэй Далио

    “Асуудлыг бодитоор харцгаая. Бид дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс доош тогтоон барих зорилтдоо хүрч чадахгүй байх магадлал өндөр. Тэгэхээр анхаарах гурван зүйл байна. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс доош тогтоон барих зорилтдоо хүрэхийн тулд бид юу хийж чадах вэ гэдэг нэг зүйл бий. Хоёр дахь нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал байна.

    Хэрэв бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс доош хэмд тогтоон барих зорилтдоо хүрч чадахгүй бол түүнд дасан зохицох ямар арга хэмжээ авч болох вэ гэдэгт хариу олъё. Мэдээж тэрхүү зорилтод хүрээгүйгээс сөрөг үр дагавар асар их гарна. Хүн амын томоохон шилжилт хөдөлгөөний ч асуудал үүснэ. Тэгвэл үүнд хэрхэн зохицох вэ гэдэг асуулт хөндөгдөж байна.

    Гуравдугаарт учрах хор хохирлын хэмжээ байна. Бид одоогийн эдийн засгийн арга барилаараа дасан зохицох гэж үзвэл тийм ч их үр дүнд хүрэхгүй гэж би үзэж байна. Учир нь уур амьсгалын өөрчлөлт бүхий л салбарт нөлөөтэй” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих