logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Blackpink"-ийн гишүүд гэрээгээ сунгасны дараа агентлагийнх нь хувьцааны ханш цойлов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 06 14:50
    349

    Зургийг: Getty Images North America

    “Blackpink” хамтлагийн гишүүд “YG Entertainment”-тай гэрээгээ шинэчлэн байгуулав

    “Blackpink” хамтлагийн дөрвөн гишүүн бүгд “YG Entertainment”-тай гэрээгээ шинэчлэн байгуулсныг тус агентлаг мэдээллээ. Ингэснээр өнгөрсөн наймдугаар сард гэрээний хугацаа нь дуусаад байсан алдарт охидын хамтлаг цаашид уран бүтээлээ үргэлжлүүлэх эсэхтэй холбоотой тодорхой бус байдлыг арилгажээ.

    Энэхүү мэдээлэл гарсны дараа “YG Entertainment”-ийн хувьцааны ханш 29 хувиар өссөн нь сүүлийн 10 гаруй жилийн хугацааны хамгийн эрчимтэй нэг өдрийн өсөлт болжээ. Мөн контент хөгжүүлэлтийн охин компани нь болох “YG Plus”-ийн хувьцааны ханш БНСУ-ын биржид ханшийн хөдөлгөөний нэг өдрийн дээд хязгаар буюу 30 хувийн өсөлт үзүүлсэн байна.

    Үүнээс өмнө “Blackpink”-ийн гишүүн Lisa хамтлагаасаа гарч магадгүй гэсэн цуу яриа гарсны улмаас Y“YG Entertainment”-ийн хувьцааны ханш тавдугаар сарын дээд цэгээсээ бараг 50 хувиар буураад байжээ.

    2016 онд анхны уран бүтээлээ цацаж байсан “Blackpink” хамтлаг олон хит дуунуудаараа “Billboard”-ийн дээд амжилтыг эвдэж, дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг болоод байгаа юм. Энэ онд тус хамтлаг “Coachella” хөгжмийн наадмын оргил тоглолтыг хийсэн анхны K-Pop хамтлаг болсны сацуу дэлхийг тойрсон аялан тоглолтынх нь тасалбар бүрэн зарагдаж дуусжээ.

    Cэтгэгдэл бичих