logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Дотоодын хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэхээр байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 18 09:40
    521

    Зургийг: С.Батсайхан

    Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.2 хувь буюу 1.4 сая ажиллах хүч байна

    Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2024 оны IV улирлын байдлаар 58.9 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар өсөж, өмнөх улирлаас бага зэрэг буурсныг Үндэсний статистикийн хороо  мэдээллээ. Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар нэмэгдэж, 5.3 хувьд хүрсэн байна.

    Харин ажиллах хүчний оролцооны түвшин нийт хүн амын 62.2 хувь буюу 1.4 сая байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өсжээ. 2024 оны туршид ажиллах хүчний оролцооны түвшин ерөнхийдөө 1.4-2.6 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    Монгол Улсад ойрын жилүүдэд тулгарах “Топ 5” эрсдэлийн хоёрдугаарт ажиллах хүчний хомсдол орохоор байгааг Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр онцолж байсан юм.

    Төрөлт хамгийн бага байсан үе буюу 1991-2005 онд төрсөн хүүхдүүд одоо ажиллах хүчний гол бүлэг болж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэхэд нөлөөлж байгаа аж. Мөн бодит цалин өсөхгүй, хүмүүсийн гадаадад амьдрах сонирхол нэмэгдэж байгаа зэрэг нь нөлөөлж буйг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд тодотгожээ.

    2024 онд улсын хэмжээнд 57 мянга 757 хүүхэд төрсөн нь 2023 оноос 10 хувиар, 2020 оноос 24 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Төрөлт ийнхүү буурч байгаа нь 2040 оноос хойш хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэх магадлал өндөр болж байгааг эдийн засагчид онцолж байгаа юм.

    2025 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэхээр байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлж байв. Олон жилийн дунджаас харахад тухайн жилийн ажиллах хүчний эрэлтийн гурван ажлын байр тутмын хоёр нь оны эхний хагас жилд бий болох хандлагатай байдаг. Үүнээс үзвэл энэ оны эхний хагаст ажиллах хүчний нийт эрэлтийн 79.2 хувь нь бий болох тооцоо байгааг салбарын яам мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих