
Зургийг: Nicholas Takahashi/Bloomberg
1997 онд “Toyota Motor” компани дэлхийн анхны хосолмол хөдөлгүүртэй автомашин болох “Prius”-ийг танилцуулж байв. Хэдий тийм боловч тухайн үед тус компани борлуулсан “Prius” болгондоо алдагдал хүлээж байжээ.
Харин өдгөө хосолмол хөдөлгүүртэй буюу "Hybrid" автомашины борлуулалт тус компанид үлэмж хэмжээний орлого оруулж байгаа юм.
2023 оны санхүүгийн жилд “Toyota Motor” таван их наяд иен буюу 32 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажилласнаа тайлагнасан нь Япон компани ийм хэмжээний ашгийн босгыг давсан түүхэн дэх анхны тохиолдол болжээ.
Өнгөрсөн онд тус компанийн хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт 32 хувиар өсөж, 3.6 сая нэгж хүрсэн байна. Өөрөөр хэлбэл “Toyota Motor”-ийн борлуулсан гурван автомашин тутмын нэг нь хосолмол хөдөлгүүртэй байсан гэсэн үг аж.
Цахилгаан автомашины шилжилт хүлээлтээс удаан явцтай байгаа энэ үед хэрэглэгчид хосолмол хөдөлгүүртэй автомашиныг сонгож буй нь “Toyota Motor”, “Honda Motor” зэрэг үйлдвэрлэгчдэд орлогоо хуримтлуулж, цахилгаан автомашины зорилтдоо хөрөнгө оруулах боломж олгож байна.