logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Meta” Холливудын оддын дуу хоолойг ашиглахад олон сая ам.доллар санал болгож байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 05 16:20
    268

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Одоогоор “Meta Platforms” жүжигчдийн дуу хоолойг хэрхэн ашиглах нь тодорхойгүй байна

    “Meta Platforms” компани Холливудын оддын дуу хоолойг хиймэл оюуны төсөлдөө ашиглахаар олон сая ам.доллар санал болгож байна. Тус компани одоогоор Жуди Денч, Киган-Майкл Кей зэрэг жүжигчинтэй хэлэлцээр хийж байгаа юм.

    “Meta Platforms” компанийн хувьд ирэх есдүгээр сард болох "Connect 2024" арга хэмжээндээ зориулан  хиймэл оюуны хэрэгсэл хөгжүүлэх үүднээс хэлэлцээрээ яаравчилж байгаа аж. Одоогоор “Meta” жүжигчдийн дуу хоолойг хэрхэн ашиглах нь тодорхойгүй байгаа ч “Apple”-ийн “Siri” шиг дижитал туслах хөгжүүлэхээр хэлэлцээ хийж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.

    “Мeta Platforms” компани Холливудын жүжигчдийн төлөөлөлтэй тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас хэлэлцээ үргэлжилсээр байна. Тус компани жүжигчдийн дуу хоолойг тодорхой хугацаанд ердөө нэг л төсөл дээр олон дахин ашиглах сонирхолтой байгаа аж. Харин жүжигчдийн төлөөлөл ашиглалт дээр хязгаарлалт тавихыг эрмэлзэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих