logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    БНХАУ-ын эрэлт буурснаар “Fortescue”-ийн ашиг шинжээчдийн таамагт хүрсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 28 16:30
    336

    Зургийг: Carla Gottgens/Bloomberg

    "Fortescue” компанийн цэвэр ашиг 5.68 тэрбум ам.доллар болов

    Төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг “Fortescue” компанийн цэвэр ашиг зургаадугаар сараар эцэслэсэн 12 сарын хугацаанд 5.68 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс  гурван хувиар өссөн үзүүлэлт болохыг мэдээллээ. Энэ нь шинжээчдийн дундаж таамаглал болох 6.12 тэрбум ам.доллароос доогуур үзүүлэлт болж байна.

    “Fortescue”-ийн хамгийн том худалдан авагч БНХАУ-д эрэлт буурснаар ашгийн түвшин нь шинжээчдийн таамагт хүрч чадсангүй.

    Тайлант хугацаанд ажиллах хүч, шатахуун, тээвэрлэлт, гүйцэтгэгч компаниудын зардал нэмэгдсэн нь ашигт ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлснийг “Fortescue” мэдэгдэлдээ дурджээ.  

    Тус компани төмрийн хүдрээс бусад таваарын олборлолтод өрсөлдөгч компаниудаас харьцангуй бага төрөлжсөн хэвээр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих