logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Rio Tinto” ирэх онд нийт төслөөсөө 660-720 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 06 10:45
    422

    Зургийг: Bloomberg via Getty Images

    Rio Tinto: Ирэх жилүүдэд Гвиней дэх төмрийн хүдрийн уурхайн төсөлд гол хөрөнгө оруулалтаа хийнэ

    Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio Tinto” ирэх онд нийт төслөөсөө 660-720 мянган тонн зэс олборлож, 230-260 мянган тонн боловсруулсан зэс гарган авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл 2024 онд энэ онтой харьцуулахад зэсийн олборлолт нь дунджаар 70-80 мянган тонноор, боловсруулалт нь мөн 70 мянган тонноор нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

    Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох “Оюу Толгой” төслийн дэд бүтцийн ажил дуусаж, зардал нь 2024 оноос цааш буурах тул ирэх гурван жилд Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн уурхайн томоохон төсөлд гол хөрөнгө оруулалтаа хийнэ гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Тухайлбал: агуулга өндөртэй хоёр тэрбум орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэйгөөрөө томоохонд тооцогдож буй Симандоу уурхайн төслийг хөгжүүлэхэд 6.2 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Ингэснээр нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулахыг зорьж буй ган үйлдвэрлэгчдэд өндөр чанартай түүхий эд нийлүүлэх боломжтой болох аж.

    Энэхүү төсөл нь Африкийн түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг гэдгээрээ онцлог бөгөөд “Simfer” хамтарсан компанийн анхны олборлолт 2025 онд эхлэх товтой байгааг тус компани мэдээлсэн юм.

    “Simfer”-ийн бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн анхны ашиглалтын хугацаа хамгийн багадаа 26 жил байх аж. Мөн төмрийн хүдэр олборлолтыг жилд 60 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм байна.

    Үүнээс гадна “Rio Tinto” компани Баруун Австралид хэрэгжүүлж буй “Rhodes Ridge” төслийг хөгжүүлэхэд зориулж 77 сая ам.доллар зарцуулна гэж  мэдэгдээд байгаа юм. Төслийн ТЭЗҮ-ийг 2025 оны эцэс гэхэд боловсруулж, эхний хүдэр олборлолт 2030 он гэхэд эхлэх юм байна. Энэ нь “Rio Tinto”-ийн Баруун Австралийн төмрийн хүдрийн олборлолтыг жилд 40 сая тонноор нэмэгдүүлэхээр байгаа аж. Тус компани энэ онд Баруун Австралиас 320-335 сая тонн төмрийн хүдэр олборлох төлөвтэй байна.

    Түүнчлэн “Rio Tinto” компани зэс, литийн бусад төслүүдийнх нь зөвшөөрөл хүлээгдэж байгааг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих