logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Улсын нэгдсэн төсөв I-IV сард ₮2.1 их наядын ашигтай гарав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 16 11:00
    408

    Зургийг: С.Батсайхан

    Төсвийн тэнцэл ашигтай гарахад төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ

    Монгол Улсын төсвийн тэнцэл дөрөвдүгээр сард 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төсвийн тэнцэл ашигтай гарахад орлого өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.

    Татварын орлогыг төрлөөр нь харахад 37.9 хувийг орлогын албан татвар, 18.9 хувийг НӨАТ, 13.7 хувийг нийгмийн даатгалын орлого, 5.4 хувийг гадаад үйл ажиллагааны орлого тус тус бүрдүүлж байна. Татварын гол орлогууд ихэнх төрөл дээрээ өссөн буюу орлогын албан татвар 74.9 хувиар, НӨАТ 37.3 хувиар, АМНАТ 40.4 хувиар, нийгмийн даатгалын орлого 15.6 хувиар, орлогын албан татвар 64.1 хувиар нэмэгджээ.

    2024 он гарсаар төсвийн орлого бүрдэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг авч үзвэл суудлын автомашин, автобензиний импорт эрс нэмэгдсэнээс гадна Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг өсгөсөн, нүүрсний экспорт үргэлжлэн өссөн зэргийг дурдаж болохоор байна.

    Төсвийн зардлын өсөлтийг Монголбанк мөнгөний бодлогын шийдвэртээ харгалзан үзсэнээ илэрхийлээд байгаа юм. Цалин тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй боловч түүний нөлөө хүлээлтээс бага байгааг онцолжээ.

    Улсын нэгдсэн төсвөөс оны эхний дөрвөн сард 7.8 их наяд төгрөгийн зардал гарснаас 13.9 хувийг хөрөнгө оруулалтын зардал, 10.1 хувийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, 20.7 хувийг нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн 9.8 хувийг Засгийн газрын шилжүүлэг бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих