logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Даатгалын том компанийн захирлыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Луижи Манжони гэгч хэн бэ?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 10 16:55
    1376

    Зургийг: Bloomberg

    Цагдаагийн алба хаагчид Луижи Манжониг Алтуна хот дахь “McDonalds”-ийн ажилтны өгсөн мэдээллийн дагуу очиж саатуулжээ

    12 дугаар сарын дөрвөнд Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт “UnitedHealth Group”-ийн даатгалын компанийн Гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг үл таних этгээд буудан хөнөөсөн хэрэг гарсан. АНУ даяар эрэн сурвалжлах ажиллагаа таван өдөр үргэлжилсний эцэст цагдаагийн алба хаагчид сэжигтний фото зурагтай тохирч буй дүр төрхтэй этгээдийг Пенсильвани мужийн Алтуна хотоос илрүүлэн баривчилжээ.

    Аллагын хэрэгт сэжигтнээр татагдсан Луижи Манжони гэгч нь өдгөө 26 настай, “TrueCar” компанид дата инженерээр ажилладаг нэгэн болохыг АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр чинээлэг гэр бүлээс гаралтай, Балтиморын нэр хүндтэй ахлах сургуулийг онц дүнтэй төгссөнийхөө дараа Пенсильванийн Их сургуульд инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, бакалавр болон магистрын зэрэгтэй төгсжээ.

    Суралцаж байх хугацаандаа тэрбээр их сургуулийнхаа анхны видео тоглоом хөгжүүлэлтийн клубийг үүсгэн байгуулснаас гадна Стэнфордын их сургуульд хиймэл оюуны хичээлийн туслах багшаар ажиллаж байсныг цахим орчин дахь мэдээллүүд харуулж байгаа аж. 2020 онд Луижи Манжони автомашин худалдааны “TrueCar” компанид дата инженерээр ажилд орж, жил орчмын дараа албан тушаал дэвшжээ.

    Цагдаагийн алба хаагчид Луижи Манжониг Алтуна хот дахь “McDonalds”-ийн ажилтны өгсөн мэдээллийн дагуу очиж саатуулсан бөгөөд нэгжлэгээр биеэс нь хэд хэдэн хуурамч бичиг баримт, хэрэг үйлдэх сэдлээ бичсэн тунхаг бичиг, гар аргаар хийсэн буу илрүүлжээ.

    Эх сурвалжаас “Bloomberg”-т өгсөн мэдээллээр тунхаг бичигт "Капиталист тогтолцоог, тэр дундаа эрүүл мэндийн даатгалын компаниудын ашгийн төлөөх ажиллагааг шүүмжилж бичсэн" байсан аж. Түүнчлэн тэрбээр өмнө нь компанийн захирлуудыг онилон террорист халдлагууд үйлдэж, бүх насаараа хоригдох ял авсан "Unabomber" хочит Тед Качинскийн үлдээсэн тунхаг бичгийн санааг зөвтгөж, "холыг харсан бүтээл" гэсэн сэтгэгдэл бичиж байсныг цахим түүх нь харуулж байна.

    Cэтгэгдэл бичих