logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд эзэмшигч нь нас барсан тохиолдолд тэтгэвэр өвлөгдөх зохицуулалт тусгаад байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 06 10:00
    233

    Зургийг: parliament.mn

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    2021 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудыг нэгтгэж хамт өргөн мэдүүлсэн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцлээ.

    Хуулийн төслөөр Хувийн тэтгэврийн сан нь хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдана. Сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн компани итгэмжлэн удирдаж, Монголбанкны бодлогын хүүгээс багагүй хувиар тооцсон өгөөжтэй байх үндсэн шалгуурыг оруулжээ. Мөн хуулийн төслийн гол зохицуулалт нь тэтгэвэр өвлөгдөх асуудал бөгөөд хүн бүрийн нэрийн дансанд мөнгөн хуримтлал үүснэ. Эзэмшигч нь нас барсан тохиолдолд эрх залгамжлагч буюу өвлөн авах этгээд нэрийн дансанд хуримтлагдсан мөнгийг өвлөн авах зохицуулалтыг тусгаад байгааг ажлын хэсэг онцоллоо. 

    6-1.JPG

    Түүнчлэн зарим компаниуд Хувийн тэтгэврийн санд ажилчдаа хамруулсан байдаг ч хуулийн зохицуулалтгүй байгаа тул эрх ашгийг нь  хамгаалах зорилгоор боловсруулсан төслүүд болохыг тодотгож байна.

    1995 оноос хойш хэрэгжиж буй Нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоор 1.3 сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж, 500 мянга гаруй хүн тэтгэвэр авдаг. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн шимтгэлийн хоёр хувийг нэрийн дансанд байршуулж эхэлнэ. Үүгээр ипотекийн зээл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд зарцуулах эрхийг нээхээр ажиллаж байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих