logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Японы бяцхан “кей” автомашинууд АНУ-д ид алдаршиж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 01 16:50
    4868

    Зургийг: Jesse Burke for Bloomberg Businessweek

    “Toyota”, “Daihatsu”, “Suzuki”, “Honda” компанийн хуучин “кей” загварууд эрэлтээрээ гадаадад тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ

    Мини автомашин буюу Японд “кей-жидоша” (хөнгөн тэрэг) гэгддэг авсаархан, овор багатай ачааны болон бүхээгт автомашинууд хилийн чанадын зах зээлд санаанд оромгүй амжилтад хүрчээ.

    Энэхүү ангиллын автомашины экспорт өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, өнгөрсөн онд л гэхэд 70 мянган нэгж экспортод гарсныг Японы Засгийн газрын худалдааны статистик харууллаа. Тэр дундаа “Toyota”, “Daihatsu”, “Suzuki”, “Honda” компанийн хуучин “кей” загварууд гадаадад эрэлтээрээ тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. 

    АНУ-д гэхэд л жил бүр хувийн захиалгаар олон зуун мини ачааны автомашинууд нийлүүлэгдэж байгаа аж. 2023 онд АНУ нь АНЭУ, ОХУ, Кени зэрэг улсын дараа Японы найм дахь том экспортын түнш орон болжээ. 

    Импортоор орж ирсэн тэдгээр автомашинууд АНУ-ын фермерүүд, жижиг аж ахуй эрхлэгч, аялагчдын дунд “кей” автомашины соёлыг түгээж байгаа аж. Үүний зэрэгцээ хилийн чанадаас хуучин автомашин оруулж ирэхтэй холбоотой хууль журамд мэргэшсэн зуучлагчдын төлбөртэй бизнес цэцэглэжээ.

    “Кей” автомашин бол Япон улсын  автомашины нийт борлуулалтын гуравны нэг гаруйг эзэлдэг, зөвхөн Японд л үйлдвэрлэгддэг гэдгээрээ онцлог тээврийн хэрэгсэл юм. Энэхүү ангиллын тэргийг 1950-иад онд Япон улс даяар өрнөсөн моторжуулах, аж үйлдвэрлэлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд “анхнаасаа гангарах, чамирхах зориулалтгүй эд” хэмээн Bloomberg Intelligence-ийн авто зах зээлийн ахлах шинжээч Тацуо Ёшида онцолж байв.  

    Өдгөө Японд ч тэр, АНУ-д ч тэр “кей” автомашиныг бараа бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл тээвэрлэхэд ашиглаж байна. Жирийн “кей” автомашины тэвшний хэмжээ нь “Ford F-150” Pick-Up-тай ижил хоёр метр орчим урттай тул овоо их зүйл багтаачихна. Харин бүхээг нь дунджаар 3.3 метр урттай нь “Ford”-ийн гол загваруудын бүхээгээс хоёр дахин жижиг. Иймд, нэн ялангуяа жижигхэн тариан талбайд “кей” автомашин тун хэрэгцээтэй байдаг аж. 

    Мөн аялал зугаалгаар явах дуртай хүмүүс “кей” автомашин ихээр сонирхож, цана, ууланд авирах хэрэгсэл, бартаат замын унадаг дугуй зэргээ ачихдаа ашиглаж байна. “Кей” автомашин худалдан авахдаа тэд далайн тээвэр, Японы хууль журмыг огтхон ч саад бэрхшээл гэж үзэхгүй байгаа аж.

    Японы худалдааны зуучлагчид үйлчилгээнийхээ хөлсөнд тогтмол хураамж нэмэх эсвэл  тээвэр, даатгал зэргийг оруулсан нэмэлт өртгийг ч гаднын худалдан авагчдын төлөх эцсийн үнэд шингээх боломжтой аж. АНУ-ын худалдан авагч тээвэрлэлтийн хөлсөнд аль мужаасаа шалтгаалаад 600-1200 ам.доллар төлж байгааг импортын бизнес платформ” Kei-Trucks.com”-ийг үүсгэн байгуулагч Энди Бурде онцолж байлаа. 

    Cэтгэгдэл бичих