logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хятад хиймэл оюун "Худалдааны дайн"-д ялах боломжтойг "DeepSeek" харуулж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 14 11:00
    789

    Зургийг: Bloomberg/Fabrice Coffrini/AFP

    "ChatGPT"-ийн өрсөлдөгч гэгдэж буй "DeepSeek" хиймэл оюуны модель нь дэвшилтэт ангиллын хагас дамжуулагч чип ашигладаггүйгээрээ онцлог

    Хиймэл оюуны технологийн ахиц дэвшлүүд өнөө цагт дэндүү олширч, аль нь үнэхээр чухал, аль нь ердөө тохиолдлын шинжтэй эсэхийг ялгахад бэрх болжээ. Хэдий тийм боловч саяхан БНХАУ-аас гарсан DeepSeek-V3 хэмээх их хэлний модельд (LLM) онцгой анхаарал хандуулах нь зүйтэйг шинжээчид хэлж байна. Ач холбогдол нь технологийн салбараар тогтохгүй худалдааны салбар руу ч халих болохоор тэр аж.

    Хязгаарлалтаас инновац төрнө

    “DeepSeek”-ийн шинэ хувилбарыг хэдхэн өдөр туршиж үзээд өөрийн ашиглаж байсан шилдэг “LLM”-үүдийн жагсаалтдаа оруулсан экспертүүд олон байна. Тэдний нэг болох “Bloomberg”-ийн нийтлэлч Тайлер Коуэн “DeepSeek”-ийн хурдан, ашиглахад хялбар байдлыг магтаж, мөн үнэгүй хувилбартайг нь онцолжээ.

    “DeepSeek”-ийг бусад моделиудаас ялгаруулах хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, үүнийг технологийн компани бус хедж сан хөгжүүлж гаргадаг. Хоёрдугаарт, моделийг маш бага буюу 5.5 сая орчим ам.долларын өртгөөр сургасан болохыг эх сурвалжууд мэдээлж буй.

    Харин сүүлийн буюу магадгүй хамгийн чухал хүчин зүйл гэвэл “DeepSeek” дэвшилтэт ангиллын хагас дамжуулагч чип ашигладаггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа тэдгээр төрлийн чипийг БНХАУ-д экспортлохыг хязгаарлахаар идэвхийлэн ажиллаж буйн шалтгаан нь өргөн утгаараа үндэсний аюулгүй байдал, нарийн утгаараа БНХАУ-ын хиймэл оюуны хөгжил дэвшлийг удаашруулах зорилготой.

    Шинэ төрлийн чип ашиглах боломжгүй тул “DeepSeek” моделио сургах хямд өртөгтэй, өөр арга зам эрэлхийлэх шаардлагатай болсон байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын хориг БНХАУ-ын хиймэл оюуны ахицыг хэдэн жилээр хоцроосон байж магадгүй ч тус улсаас нэгэн том инновац төрөх нөхцөл бүрдүүлсэн нь “DeepSeek” болж байна.

    Cэтгэгдэл бичих