logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Тайландын батын ханш 1998 оноос хойших дээд дүнгээр чангараад байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 20 17:30
    550

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Энэ нь тус улсын аялал жуулчлал, экспортын гол салбаруудын сэргэлтийг алдагдуулж болзошгүй

    Тайландын батын ханш энэ улиралд Азийн санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр дүнгээр чангараад байгаа нь тус улсын аялал жуулчлал, экспортын гол салбаруудын сэргэлтийг алдагдуулж болзошгүй байна. Тус валютын ханш өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээс хойш 10 хувиар чангарсан нь 1998 оны I улирлаас хойших дээд үзүүлэлт болж буй. Ингэснээр аялал жуулчлал, зочид буудлын салбарууд болон бизнесийн танхимуудаас батын ханшийн өсөлтийг бууруулах арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ.

    Тайландын Худалдааны сайд болон Сангийн дэд сайд нар энэ долоо хоногт Тайландын Төв банкнаас мөнгөн тэмдэгтийн ханшийг хазаарлаж, савлагааг нь зогсоох арга хэмжээ авахыг шаардсан байна.

    Батын ханш чангарахад АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт голчлон нөлөөлсөн. Гэсэн ч батын ханш Тайландын худалдааны түнш орнуудын валюттай харьцуулахад хавьгүй өндөр дүнгээр чангарсан нь худалдан авагчдыг хямд эх үүсвэр сонгоход нөлөөлж болзошгүйг Тайландын Аж үйлдвэрийн холбоо мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих