logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    Хувьцааны ханшийн уналтын улмаас дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын хөрөнгө $134 тэрбумаар буурав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 05 10:45
    820

    Зургийг: Andrew Harrer/Bloomberg

    Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 6.6 тэрбум ам.доллароор буурлаа

    Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хөрөнгийн захын уналтын улмаас Жефф Безос тэргүүтэй дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нийт хөрөнгө 134 тэрбум ам.доллароор буурсан байна. Тухайлбал: “Amazon” компанийн хувьцааны ханш 8.8 хувиар унасан нь тус компанийн Гүйцэтгэх захирал Жефф Безосын хөрөнгө 15.2 тэрбум ам.доллароор буурахад хүргэжээ.

    Харин “Nasdaq 100 Index” 2.4 хувиар унасан нь Илон Маск, Ларри Эллисон зэрэг технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө 6.6 тэрбум ам.доллар болон 4.4 тэрбум ам.доллароор тус тус буурахад нөлөөлсөн байна.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулахтай холбоотой болгоомжлол, өндөр үнэлгээтэй компаниудын тайлан хүлээлтэд хүрээгүй зэрэг нь ихээхэн нөлөөлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих