logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    SXCoal: Коксжих нүүрсний үнийн уналт үргэлжлэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 10 16:00
    1237

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    БНХАУ 11 дүгээр сард 55 сая тонн нүүрс импортолсон нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт болов

    БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл уналттай хэвээр байгааг “SXCoal” мэдээлэв. Гангийн фьючерс болон спот ханш бууралттай байгаа нь коксжих нүүрсний үнийн уналт үргэлжлэх дохио өгч буйг онцолжээ.

    Гангийн үнэ үргэлжлэн буурч байгаа тул БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид дөрөв дэх удаагаа коксжих нүүрсний үнийг бууруулах хүсэлт гаргасан байна.

    Мөн Шивээхүрэн-Сэхэ боомт дээр Монголын коксжих нүүрсний арилжааны идэвх эрс буурсныг “SXCoal” мэдээллээ.

    unnamed (4).jpg

    Монголын талаас арилжаалагчид хэдийгээр үнээ бууруулсан ч эцсийн худалдан авагчид одоогийн үнийг хэт өндөр байна гэж үзэж байгаа аж. Улмаар хэд хэдэн ангиллын нүүрсний арилжаа амжилтгүй болоход энэ нь нөлөөлсөн байна.

    Аравдугаар сард Монголын коксжих нүүрс тонн тутамдаа 112.4 ам.долларын дундаж үнээр арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 14.6 ам.доллароор доогуур үнэ болсныг мэдээлж байсан юм.

    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр оны эхний 11 сард Монгол Улс найман тэрбум ам.доллароор 74 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулбал биет хэмжээгээр 24 хувиа өссөн ч үнийн дүнгээрээ 1.5 орчим хувиар ялимгүй өсжээ.

    БНХАУ 11 дүгээр сард 55 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 26.38 хувиар өссөн үзүүлэлт болсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Харин он гарсаар нүүрсний импортын биет хэмжээ 490.35 сая тонн хүрч, бүх цаг үеийн дээд түвшнээ аль хэдийн даваад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих