logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Японы баруун өмнөд бүсэд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 14 09:25
    829

    Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg

    Газар хөдлөлтийн голомт Кюшү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгджээ

    Японы баруун өмнөд хэсгийн Кюшү арлын орчимд даваа гарагийн орой 6.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Японы Цаг уурын агентлаг газар хөдлөлтийн хүчийг эхлээд 6.4 магниутад гэж хэмжсэн ч дараа нь 6.9 болгожээ. Газар хөдлөлтийн голомт Кюшү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Чичиргээ нь Кочи мужид мөн мэдрэгдсэн, одоогоор ямар нэгэн гарз хохирол бүртгэгдээгүй гэж “NHK” мэдээлжээ. 

    Газар хөдлөлтийн бүсэд атомын томоохон хоёр цахилгаан станц байдаг бөгөөд ноцтой гэмтэл гараагүй гэж орон нутгийн эрчим хүчний компани мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас нэг метрийн өндөртэй цунами үүссэн тул эргийн бүсийн оршин суугчдыг тухайн бүсийг орхихыг орон нутгийн хамгаалалтын албанаас нь анхааруулжээ.

    Түүнчлэн газар хөдөлсний дараа Японы цаг уурын агентлагаас цунами үүсэж болзошгүй гэж сэрэмжлүүлсэн ч 23 цаг 50 минутын үед сэрэмжлүүлгээ цуцалсан байна. Миязаки мужид 20 см орчим өндөр  цунами үүссэн бол Кочид 10 см өндөр цунами ажиглагджээ. Хэдийгээр цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан ч тэнгисийн эргийн ойролцоо болон ойр орчимд ажилладаг иргэдийг сэрэмжтэй байхыг Японы эрх баригчдын зүгээс сануулжээ.

    Cэтгэгдэл бичих