
Зургийг: Stefan Wermuth/Bloomberg
Өнгөрсөн онд АНУ-ын шинээр бизнес эрхлэгчдийн 44 хувь нь өөрийн эрхэлдэг үндсэн болон цагийн ажлынхаа хажуугаар бизнесээ эхлүүлсэн болохыг хүний нөөцийн платформ “Gusto”-ийн судалгаа харуулжээ. 2022 онд энэ үзүүлэлт 27 хувьтай байсан байна.
Цар тахлын үеэр хувийн бизнес эрхлэлт, энтрепренершип эрс өссөн нь Covid-19 цар тахлын хорио хязгаарлалтын дараа олон сая хүн ажлын байрны цомхотголд өртсөнтэй холбоотой аж. Ялангуяа худалдааны цахим шилжилт явагдсан нь эдийн засгийн үр ашиг бүхий цоо шинэ бизнес моделиудын төрлийг бий болгожээ. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч АНУ-д шинээр эхлүүлсэн бизнесүүдийн тоо өндөр хэвээр буюу цар тахлын өмнөх үеийн түвшнээс 50 гаруй хувиар өндөр байна.
Дээрх хандлагад нөлөөлсөн хүчин зүйлсэд инфляц, өрхийн орлогын бууралтаас гадна бусад хэд хэдэн хүчин зүйл багтаж байгааг “Gusto”-ийн Ахлах эдийн засагч Лиз Уилке онцолжээ. Тухайлбал: зайнаас ажиллах, хосолсон хуваариар ажиллах зохицуулалт түгээмэл болж буй нь хүмүүст үндсэн ажлаа амжуулахын хажуугаар хувийн бизнесийн санаагаа турших уян хатан байдал, цаг хугацааг гаргаж өгч байгаа аж.