logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    "Bloomberg"-ийн онцолж буй Валентины баярын тансаг бэлгүүд
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 13 16:55
    450

    Зургийг: Vendors

    Энэ жилийн Валентины баяраар баглаа цэцэг, хайрцагтай шоколаднаас илүүтэй хайраа шингээсэн насан туршийн дурсгалтай бэлгийг хайртай хүндээ сонгоорой

    "Bloomberg"-ээс танилцуулж буй тансаг бэлгийн жагсаалт 

    “Mary Lichtenberg”-ийн зүрхэн шигтгээт энгэрийн зүүлт

    unnamed (6).jpg

    Зүрхэн хэлбэртэй гоёл чимэглэл зарим үед тансаг бус хямдавтар харагдах талтай байдаг. Харин Францын гоёл чимэглэлийн дизайнер Мари Лихтенбергийн зүрхэн шигтгээт энгэрийн зүүлт бол тийм биш. Христийн бэлгэдэл болох Ариун зүрхнээс тэрхүү зүрхийг сэдэвлэн хийжээ. Зүүлтийн унжлага нь очир эрдэнийн хүрээтэй бол оосор нь алт аж. Үнэ 3700 ам.доллар

    “Louis Vuitton”-ийн “Keep my heart”гар цүнх

    unnamed (7).jpg

    Неон ягаан өнгөтэй, товгор хээтэй арьсан цүнх “Louis Vuitton”-ийн энгэрийн зүүлтийн загвар бүхий алтан оосортой. Энэхүү жижиг гар цүнхийг цүнхлээд эсвэл дангаар нь зүүгээд явсан ч болно. Харин хэлбэр хэмжээнээс нь болоод дийлэнх гар утас багтахааргүй юм. Үнэ 2040 ам.доллар

    “Tudor” брэндийн бугуйн цаг: “Black Bay Watch”

    unnamed (8).jpg

    Энэхүү онцгой, спорт бугуйн цаг  хэзээд ч зөв бэлгийн сонголт байх болно. Тун нарийн хийцтэй, загварлаг содон өнгө төрхтэй. Бугуйн цагийг усанд шумбахад зориулан бүтээсэн ч энгийн үед ч өдөр тутам зүүхэд чамин дэгжин харагдах аж. Үнэ 4550 ам.доллар

    Bulgari” брэндийн “Serpenti Viper” бөгж

    unnamed (9).jpg

    “Serpenti Viper” бөгжийг эмэгтэй эсвэл эрэгтэйд хүнд ч бэлэглэсэн тохирно. Мөн хосын бөгж болгон зүүж ч болох юм. “Bulgari” нэрийн хуудас болсон могойн дүрстэй гоёл чимэглэлээс сэдэвлэн бүтээсэн, 18 каратын алтаар Италид үйлдвэрлэсэн тус бөгжийг аль ч хуруунд зүүх боломжтой. Үнэ 2080 ам.доллар

    “Läderach”-ийн шоколадаар бүрсэн попкорн

    unnamed (10).jpg

    Швейцарын “Läderach” компанийн сүүн шоколадаар бүрсэн амтат попкорныг хайртдаа бэлэглэж амттан идэх хорхойг нь дараарай. Давс ба чихрийг төгс хослуулсан энэхүү амттан ямар ч кинотой болзоог улам онцгой болгоно. Үнэ 15 ам.доллар

    “Graff”-ийн зүрхэн хэлбэрт бадмаараг шигтгээтэй бөгж

    unnamed (11).jpg

    Үнэт эдлэл үйлдвэрлэгч “Graff” компанийн зүрхэн хэлбэртэй, очир эрдэнийн шигтгээтэй, сонгодог загварын бөгж. Зүрхний гурван өнцөгт мөн очир эрдэнэ суулгаснаар улам ч гялалзан харагдана. 2.05 каратын, зүрхэн хэлбэртэй бадмаараг чулуу нь хэмжээний олон сонголттой. Хэдийгээр тэрхүү бөгжийг сүйн бөгжний зориулалтаар бүтээсэн ч баруун гартаа зүүхэд чамин харагдах болно. Жижиг хэмжээтэйг нь чигчий хуруундаа ч зүүх боломжтой. Харин үнийг нь graff.com-ээс лавлана уу.

    Cэтгэгдэл бичих