logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “PetroChina” шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх хөлөг онгоцныхоо тоог нэмж, гадаад худалдаагаа өргөжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 11 14:30
    205

    Зургийг: Barcroft Media/Getty Images

    “PetroChina”-ийн ашиг шинэ дээд түвшинд хүрсний дараа хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байна

    Одоогоор шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх зургаан хөлөг онгоцтой “PetroChina” компани хөлөг онгоцныхоо тоог 2030 он гэхэд 25 болгож нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Хөлөг онгоцныхоо тоог нэмэгдүүлснээр “PetroChina” компанийг эзэмшдэг, БНХАУ-ын тэргүүлэх байгалийн хий олборлогч “China National Petroleum”-ийн худалдаа дэлхий дахинд улам өргөжихөөр байна.

    “PetroChina”-ийн ашиг шинэ дээд түвшинд хүрсний дараа хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн онд тус компани 12 сая тонн шингэрүүлсэн байгалийн хийг 20 гаруй улсад дамнуулан худалджээ. Мөн олон улсаас 30 сая тонн байгалийн хий худалдан авсан байна.

    БНХАУ-д эрэлт сэргэж буй ч нийлүүлэлтийн хомсдол мөн адил буурч байна. Тус улсын дотоодын олборлолт шинэ дээд түвшинд хүрч, ОХУ-ын нийлүүлэлт, ялангуяа хуурай газрын хийн хоолойгоор дамжуулах нийлүүлэлт хурдацтай нэмэгдэж байгаа нь үүнд нөлөөлж байна. Ингэснээр компаниудын байгалийн хий худалдаалах боломж ч дагаад нэмэгдэж байгаа аж.

    ОХУ Украинд халдан довтолсноос хойш БНХАУ-ын импортлогчид шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах илүү урт хугацааны гэрээ байгуулах болсон нь үнэ өсөхөд нөлөөлжээ. 2023 онд 63 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 71 сая тонныг нийлүүлсэн байна. Шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлт 2030 он гэхэд 106 сая тонн болж өсөх төлөвтэй байгааг “PetroChina” мэдээлжээ.

    Харин ОХУ энэ онд 40 тэрбум шоо метр буюу 29 сая тонн байгалийн хий нийлүүлэх БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч болно гэдгийг тус компани онцолж байна. 

    Cэтгэгдэл бичих