logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Япон улсын инфляц X сард 2.9 хувьд хүрч эрчимжив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 24 16:20
    255

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    Япон улсын инфляц 19 сар дараалан Төв банкных нь зорилтот түвшнээс өндөр байна

    Япон улсын хэрэглээний үнийн индекс үнийн өсөлт үргэлжилнэ гэсэн зах зээлийн хүлээлттэй нийцэж, сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаа эрчимжлээ.

    Есдүгээр сард шинэ хүнсийг оруулалгүй тооцсон хэрэглээний үнийн өсөлт аравдугаар сарын 2.8 хувиас 2.9 хувь болж өссөн нь 19 дэх сардаа Японы Төв банкны зорилтот хоёр хувийн түвшнээс давсан үзүүлэлт болж байгааг тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.

    Шинжээчдийн хувьд Засгийн газраас нийтийн аж ахуйн үйлчилгээнд олгодог татаасыг бууруулсантай холбоотойгоор хэрэглээний үнийн индекс гурван хувиар өснө гэж тооцоолж байжээ.

    Байгалийн хий, цахилгааны үнийн арга хэмжээний инфляцад үзүүлэх нөлөө есдүгээр сард 0.98 байсан бол аравдугаар сард 0.49 нэгж болж буурсан байна.

    Cэтгэгдэл бичих