logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Rio Tinto”-ийн ус ашиглалт хөрөнгө оруулагчдаас шүүмжлэл дагуулж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 13 16:20
    323

    Зургийг: Bloomberg via Getty Images

    “Rio Tinto”-ийн зарим төсөл удаан хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна

    2020 онд Австралийн  уугуул иргэдийн дурсгалт газрыг сүйтгэж шүүмжлэлд өртөж байсан “Rio Tinto” компанийн хоёр уурхай дахь ус ашиглалтын асуудлаар хөрөнгө оруулагчдын зүгээс шинэ дарамттай тулгарлаа.

    Их Британийн Тэтгэврийн сангуудын төлөөлөл болох “Local Authority Pension Fund Forum” тус компанийн Монгол дахь Оюутолгойн зэсийн уурхай болон Мадагаскар дахь Ильменитын уурхайн усны менежментийн талаар санаа зовниж байгаагаа хөрөнгө оруулагчид илэрхийлсэн байна.

    “Rio Tinto”-ийн байгаль орчинтой холбоотой асуудлууд нь Сербид литийн уурхай барих, АНУ-ын Аризона мужид зэсийн томоохон уурхай байгуулахад зөвшөөрөл авах явцыг улам хүндрүүлж магадгүй байгаа аж. Эдгээр төсөл нь удаан хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих