logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цахим зээлийн аппликэйшнүүд монголчуудын санхүүгийн "түргэн хоол" мэт болжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 10 12:00
    719

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Нэг иргэн багадаа 2-3 аппликэйшн ашигладаг бөгөөд нэг аппликэйшнээс дунджаар 500 мянган төгрөгөөс нэг сая хүртэлх төгрөгийн зээл авдаг байна

    Сүүлийн хэдэн жилд Монголд "борооны дараах мөөг" мэт олширч буй цахим зээлийн аппликэйшнүүд иргэдийн хувьд санхүүгийн “түргэн хоол” мэт болж, зээлээс зээлийн хооронд амьдрах тогтворгүй байдлын эргүүлэг рүү түлхэх нь нэмэгджээ.

    Өсөлтөөр өнгөлж буй салбар

    Банк бус санхүүгийн байгууллагуудын цахим зээл нь шаардлага багатай, түргэн шуурхай, хүртээмж сайтай гэдгээрээ давуу талтай ч нөгөө талдаа иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болж байна. Банк бус санхүүгийн байгууллагууд-ын иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2019 оноос хойш даруй 5-6 дахин нэмэгдэж, өнгөрсөн оны III улирлын байдлаар аппликейшний зээлтэй 1.2 сая орчим иргэн бүртгэгджээ. Мөн 2023 оны байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй болон бүртгэлгүй 70 гаруй зээлийн аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн байна.

    unnamed.jpg

    Харин энэ оны III улирлын үзүүлэлтийг харвал Банк бус санхүүгийн байгууллагуудын олгосон зээл 5.1 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөн дүн болов. Зээлдэгчдийн тоо 36.2 хувиар өссөн бөгөөд нийт зээлийн 68 хувь нь хэрэглээний зориулалтаар олгогджээ.

    Банк бус санхүүгийн байгууллагуудын цэвэр ашиг тайлант хугацаанд 65 хувиар өсөж, 499 тэрбум төгрөг хүрсний сацуу нийт хөрөнгийн хэмжээ нь 6.4 их наяд төгрөг байгаа нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувьтай тэнцэж байна.

    Үүнийг дагаад мэдээж банк болон Банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй иргэдийн тоо ч өсөж байгаа аж. Иргэдийн хувьд сөрөг “шок” тулгарч, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учрах тохиолдолд банк санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк аль аль нь анхааруулсан байна.

    Урд хормойгоороо…

    Банкны хэрэглээний зээлд өрхийн орлоготой харьцуулсан хязгаарлалтыг нэмэгдүүлсэн байдаг ч Банк бус санхүүгийн байгууллагуудад энэ хязгаарлалт байхгүй нь иргэдэд өрийн дарамтын эрсдэлийг нэмэгдүүлэх нэрмээс болжээ. Мөн зээлдэгчдийн хувьд хүү, гэрээний нөхцөл, эргэн төлөлтийн эрсдэлийг тооцоолох санхүүгийн боловсрол дутмаг байгаа нь өөрсдийгөө зээлийн хамаарал руу улам түлхэх томоохон шалтгаан болж байна.

    10-7.JPG

    Эдийн засгийн хэмжээ, бусад хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын бүтэцтэй харьцуулахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Банк бус санхүүгийн байгууллагуудын тоо маш их байна. Монголын хүн ам цөөн шүү дээ. Тэгэхээр хэрэв Банк бус санхүүгийн байгууллагууд цар хүрээгээ Узбекистан, Казахстан зэрэг бүс нутгийн бусад зах зээлүүдэд тэлж чадахгүй бол үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой авч явахад хүндрэлтэй болно.

    Дэлхийн 100 гаруй улсад ашигладаг зээлийн оноо тогтоох үйлчилгээ болох “Fico Score” Монгол Улсад нэвтрээд байгаа. Иргэн зээлийн олон аппликейшнд хандан зээл судлуулах тусам үнэлгээний оноонд сөргөөр нөлөөлөх эрсдэл байдгийг “Sainscore” зээлийн мэдээллийн сангийн Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал онцолж байсан юм.

    ОУВС-ийн зөвлөмжид зээлийн оноо тогтоох арга хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх нь өр ихтэй зээлдэгчид зээл нэмж авахаас сэргийлэх үр дүнтэй механизм гэдгийг тодотгожээ. Мөн Банк бус санхүүгийн байгууллагад мөрдөж буй өр, орлогын харьцааг бууруулахдаа банкны салбарт мөрдөж буй доод хэмжээтэй цаг алдалгүй уялдуулснаар зохицуулалтын зөрүүтэй байдлыг ашиглахаас сэргийлж, хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах ач холбогдолтойг онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих