
Зургийг: Justin Hamel/Bloomberg
Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 50 суурь нэгжээр бууруулсны дараа зэсийн үнэ долоодугаар сарын дунд үеэс хойш дээд цэгтээ хүрээд байна. Тодруулбал, аравдугаар сард зэсийн фьючерс 2 гаруй хувиар өсөж, тонн нь 9636 ам.долларт хүрсэн. Өнөөдрийн байдлаар Лондоны биржид 9515 ам.долларт арилжаалагдаж байна.
Энэ онд БНХАУ-ын талаас эрэлт сул байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон тодорхойгүй асуудлууд зах зээлд үргэлжилж байгаатай холбоотойгоор ихэнх металлын үнэ өсөлтийн бүсэд байна.
Эрчим хүчний шилжилтэд чиглэсэн төслүүд эрчимжиж, зэсийн үнэ 2025 он гэхэд тонн нь 10 мянган ам.доллар давахаар байгааг “Bank of America” тооцоолсон. "Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ танах шийдвэр гарснаар үйлдвэржилтийн үйл ажиллагаа тогтворжих төлөвтэй. Иймд бид 2025 оны зэсийн төлөвөө хэвээр хадгалж байна" гэж тус банкны шинжээч мэдэгджээ.