logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ АНУ-ын нүүрсэнд 15 хувийн тариф тогтоосноор Монголын экспорт өсөх орон зай гарч байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 06 10:25
    503

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    2021-2024 онд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 15 орчим хувийг АНУ бүрдүүлжээ

    БНХАУ АНУ-ын нүүрсний импортод 15 хувийн тариф ногдуулсан нь Монгол, ОХУ зэрэг бусад нийлүүлэгчдийн нүүрсний эрэлтийг өсгөнө гэж шинжээчид үзэж байна.

    АНУ-ын зүгээс бараа бүтээгдэхүүнд нь ногдуулсан 10 хувийн тарифын хариу арга хэмжээ болгож БНХАУ тус улсын газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнд 10-15 хувийн тариф ногдуулахаа зарлаад байгаа юм. "Гэхдээ АНУ-аас худалдан авдаг БНХАУ-ын нүүрсний хэмжээ бага тул тарифын хариу цохилтын нөлөө хумигдмал байна" гэж “Morgan Stanley”-ийн Сара Чан тэргүүтэй шинжээчид онцолжээ.

    АНУ БНХАУ-д гангийн үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрс голлон нийлүүлдэг бөгөөд жил бүр 2-3 сая тонн нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээтэй байдаг аж. 2021-2024 оны хооронд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 15 орчим хувийг АНУ бүрдүүлсэн байна. Харьцуулбал Монгол Улс 2024 онд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 60 хувийг дангаараа хангажээ.

    Хэдий тийм боловч өнгөрсөн онд АНУ-аас импортолсон коксжих нүүрсний биет хэмжээ нь 81 хувиар буюу эрс өсөж, 10.7 сая тонн хүрснийг БНХАУ-ын гаалийн статистик харуулж байна. 

    Cэтгэгдэл бичих