logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Турк улс зах зээлийн уналтаа тогтворжуулахаар "short" арилжааг хязгаарлалаа
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 24 16:40
    209

    Зургийг: Krem Uzel/Bloomberg

    Туркийн Төв банк ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүгээ өсгөөд байна

    (Bloomberg) -- Туркийн хөрөнгийн зах зээлийг зохицуулагч байгууллага хувьцаануудын “short” арилжааг хориглож, хувьцаа эргүүлэн худалдан авах нөхцөлүүдийг сулруулах арга хэмжээ авлаа. Энэ нь уналтад ороод буй зах зээлээ илүү доройтохоос сэргийлж байгаа алхам болж байна.

    Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны улс төрийн гол өрсөлдөгч Экрем Имамоглуг баривчилсны дараа тус улсын гол индекс 17 хувиар унасан юм.

    TURK.png

    Ням гарагт зарласан шинэ журмаар зах зээлийн зөвхөн Топ-50 компанийн хувьцааг “short” арилжаанд оруулахыг зөвшөөрч, компаниудад хувьцаагаа өмнөх өдрийн хаалтын ханшаас дээгүүр ханшаар худалдан авах боломж олгожээ.

    Түүнчлэн маржин арилжааны заавал байлгах  хөрөнгийн нөөцийн хэмжээг 35 хувиас 20 хувь болгож, бууруулсан байна.

     

    Ugur Yilmaz

    Cэтгэгдэл бичих