Зургийг: Aston Martin Racing
“Aston Martin” компани даваа гарагт 110 жилийн ойгоо тохиолдуулан “Formula 1” уралдааны “AMR 24”, спорт загварын “Vantage”, мөн “Vantage”-ийн уралдааны хувилбар болох “GT3” зэрэг шинэ загварын автомашинуудаа танилцууллаа.
Үүнээс гадна тус компани богино хугацааны 1.4 тэрбум ам.долларын өр төлбөрөө шийдвэрлэхээр банкируудтай хэлэлцээр хийж байгааг “Aston Martin”-ийн Гүйцэтгэх захирал Лоуренс Стролл “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэрбээр мөн “Өрийн асуудлыг шийдвэрлэхдээ компанийн болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн үүднээс хамгийн боломжит, тохирох арга хэмжээг авна” гэжээ.
“Bloomberg”-ийн дата мэдээллээс харахад тус компани ирэх онд төлөх 99.8 сая ам.долларын эргэлтийн зээлтэй, мөн 2026 онд төлөх 121 сая ам.долларын зээлтэй байгаа аж.