
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Цацрал
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Цацрал
Далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын газрын тосны экспорт сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрэв
Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 28 10:00
303
Зургийг: Bloomberg
ОХУ-ын түүхий газрын тосны экспорт VIII сарын 25-наар эцэслэсэн долоо хоногт өдрийн дүнгээр 3.26 сая баррель болж нэмэгджээ
Далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын газрын тосны экспорт сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрч, эргэн сэргэлээ. “Сахалин арал 2”-ийн олон сар үргэлжилсэн засварын ажил дууссан нь экспорт нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.
Тус улсын түүхий газрын тосны экспорт наймдугаар сарын 25-наар эцэслэсэн долоо хоногт өдрийн дүнгээр 3.26 сая баррель болж нэмэгджээ. Энэ нь өдөрт 60 мянган баррелиар өссөн дүн болж байна.
Лхагва гарагийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 79.9 ам.доллар байгаа бол WTI төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Cэтгэгдэл бичих