
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
Дэлхийн томоохон 25 банкийг хамруулсан судалгаанаас харахад банкнууд уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөөтэй үйл ажиллагаанд санхүүжилтээ бууруулах зорилтын төлөө хангалттай ажиллахгүй байна гэж Дэлхийн нөөцийн институт сүүлийн үеийн судалгаандаа дүгнэлээ.
Санхүүгийн салбарынхны хувьд уур амьсгалын эдгээр зорилт дэлхийг дулаарахаас сэргийлэхэд нөлөө багатай гэж сүүлийн үед үзэх болсон юм. Мөн бизнес загварууд хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бас ашиг олоход чиглэсэн байх ёстой гэсэн байр суурийг ил тод илэрхийлж байна.
Шатах түлшний төслүүдийг хэрэгсэхгүй орхих нь буруу, мөн тун гэнэн хэрэг гэж “JPMorgan Chase” банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон мэдэгдлээ. “Goldman Sachs”-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Соломон мөн “Банкных нь үйл ажиллагаанд газрын тос, байгалийн хийн салбар асар чухал хэвээр байна” гэдгийг тодорхойлжээ. Энэ мэтчилэн “Wall Street”-ийн санхүүгийн олон компани Уур амьсгалын эвсэл холбоодоос гарч байгаа аж.
Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тооцоолсноор 2030 он гэхэд дэлхий дахин жилдээ дөрвөн их наяд ам.долларын хөрөнгө оруулснаар зорилтот түвшний цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, хүлэмжийн хийг бууруулахаар байна. Мөн шатах түлшинд зориулагдаж байгаагаас 10 дахин их хөрөнгө оруулалт цэвэр эрчим хүчинд шаардлагатай гэж үзжээ.
Харин судалгаанаас харахад банкнууд ногоон санхүүжилтэд шатах түлшнээс ердөө 1.3 дахин их хөрөнгө оруулалт хийж байна.