logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Сэргэлэн
    Башар аль-Асадын дэглэмийг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн бүлэглэл түр Засгийн газар байгуулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 10 09:40
    364

    Зургийг: Bloomberg

    “Хайят Тахрир аль-Шам” бүлэглэлийн тэргүүлэл дор босогчид Сирийн нийслэл Дамаск хотыг эзлэн аваад байна

    Сирийн босогчдыг тэргүүлсэн “Хайят Тахрир аль-Шам” зэвсэгт бүлэглэл түр Засгийн газар байгуулахаар болсноо мэдээллээ. Тус бүлэглэлийн командлагчдын нэг Мухаммед аль-Башир түр Засгийн газрыг тэргүүлнэ гэж Сирийн хэвлэлүүд мэдээлж байна.

    50 жил үргэлжилсэн Асадын дэглэм Сири улсад хэдхэн өдрийн дотор нуран уналаа. Хэт давруу үзэлт суннитүүдийн “Хайят Тахрир аль-Шам” бүлэглэлийн толгойлсон зэвсэгт бүлэглэлүүд 11 дүгээр сарын эцсээр Сирийн Засгийн газрын цэргүүдийн эсрэг томоохон хэмжээний дайралт эхлүүлж хэдхэн хоногт тус улсын хоёр дахь том хот болох Алеппо зэрэг хэд хэдэн томоохон хотыг хяналтдаа авч, эцэст нь нийслэл Дамаск хотыг эзэлснээр Ерөнхийлөгч Башар аль-Асад гэр бүлийн хамт ОХУ руу дүрвээд байна.

    АНУ-аас дэмжлэг авдаг Сирийн сөрөг хүчний босогчид 12 дугаар сарын найманд Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасан гэдгээ Төрийн телевизээрээ зарлажээ.

    Ингэснээр Ойрх Дорнодод дахин нэг эрх мэдлийн хоосон зай үүсэж, босогч бүлэглэлүүд хоорондоо тэмцэлдсэн Муаммар Каддафигийн дараах Ливи, Саддам Хусейний дараах Ирак шиг дүр зураг үүсэх болгоомжлол нэмэгдэв.

    Үүнтэй зэрэгцэн АНУ Сирийн төв хэсэг дэх ISIS-ийн хэд хэдэн байршилд агаарын цохилт өгчээ. “Исламын улс энэ хоосон зайг давуу тал болгож, хүч чадлаа дахин бүрдүүлэх аливаа оролдлогыг бид няхуур ажиглаж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих