logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төв банкнуудын нөөцөд алтны эзлэх хувь 90-ээд оны түвшинд хүрчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 11 09:00
    183

    Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg

    Геополитикийн хурцадмал байдал болон хөрөнгө оруулагчдын болгоомжлол зэргээс шалтгаалан алтны эрэлт цаашид ч өсөх хандлагатай гэж шинжээчид тооцоолж байна

    АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж хаашаа чиглэх, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран алтны үнэ өссөөр байна. Хүү буурах магадлалтай үед шар металлын эрэлт нэмэгдсэн нь одоогийн өсөлтийн суурь гэх тайлбарыг энэ нь үгүйсгэж байгаа юм.

     

    Эдийн засгаа уналтаас зөөлөн газардуулах Холбооны Нөөцийн банкны арга хэмжээнээс үүдэж болох эрсдэлд хамгийн сайн хедж нь алт гэж үзсэн худалдан авагчид олон байгаа нь дамжиггүй. Хэдий тийм боловч  хэдэн арван жилийн турш алтыг төдийлөн ойшоогоогүй ч саяхнаас эрчимтэй нөөцөлж эхэлсэн өөр нэг бүлэг худалдан авагчид байгаа нь Төв банкнууд юм.

    Сүүлийн байдлаар Төв банкнуудын нийт нөөцөд алтны биет нөөцийн эзлэх хэмжээ 16 хувьд хүрч нэмэгджээ. Гол нь Төв банкнууд алтны үнэд төдийлөн анхаардаггүй хандлагатай байдаг нь тус үнэт металлын үнэ өндөр түвшинд удаан хадгалагдах магадлалыг нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих