logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Aspire Mining”-ийн тендер саналд олон улсын томоохон компаниуд хүсэлтээ ирүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 24 14:40
    950

    Зургийг: Aspire Limited

    Aspire Mining: Овоотын коксжих нүүрсний төсөлд чухал ахиц гарч байна

    “Aspire Mining” компанийн зарласан нүүрс ачих, бэлтгэх төвийг хөгжүүлэх тендер саналд олон улсын томоохон компаниуд хүсэлтээ ирүүлсэн болохыг компани мэдээллээ.

    Мөн “Aspire Mining”-ийн зарласан "Эрдэнэтийн төмөр замын терминалын дэд бүтцийг байгуулах" ажилд хүйтэн уур амьсгалтай орчинд нүүрсний дэд бүтэц хөгжүүлсэн туршлагатай Монгол, Австрали, БНХАУ болон Өмнөд Африкийн компаниудаас санал иржээ. Ингэснээр Хөвсгөл аймагт байрлах Овоотын коксжих нүүрсний төсөлд чухал ахиц гарч байгааг тус компани мэдэгдэлдээ тодотголоо. 

    “Aspire Mining”-ийн хувьд тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаагаа Австралид төвтэй, зөвлөх үйлчилгээний “Procurement” компанитай хамтран хийж байгаа юм байна.

    Тус компани энэ оны II улиралд багтаан сонгон шалгаруулалтаа дуусгаж, төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэх товтой байгаа юм.

    Cэтгэгдэл бичих