logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Victoria's Secret” борлуулалтаа $6 тэрбум хүрнэ гэж төсөөлөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 07 15:40
    345

    Зургийг: Dimitrios Kambouris/Bloomberg

    “Victoria's Secret” компанийн хувьцааны ханш 26 хувиар буураад байна

    “Victoria`s Secret” компани энэ оны ашгийн төсөөллөө зургаан тэрбум ам.доллар гэж танилцуулсан нь шинжээчдийн таамагт хүрсэнгүй.

    Үүний дараа тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 26 хүртэлх хувиар буурлаа.

    “Victoria`s Secret” компанийн хувьд загварын шоугаа шинэ агуулгаар зохион байгуулах, усны хувцас, хэрэглэлээс гадна илүү олон нэр төрлийн хувцас үйлдвэрлэх замаар хэрэглэгчдийг татах бодлого баримталж байгаа аж.

    Хэдий тийм боловч баярын худалдан авалтын идэвхтэй сарууд багтсан хоёрдугаар сарын 3-нд эцэслэсэн, санхүүгийн жилийн улиралд тус компанийн борлуулалт зургаан хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин нөөцийн менежментээ сайжруулснаар “Victoria`s Secret”-ийн ашиг шинжээчдийн таамгийг давсан байна.

    Cэтгэгдэл бичих